Tuesday, May 06, 2014

Энэ хүмүүс таг чиг болцон байсан чинь ФВ-ийг бол амилуулж байдгийн байна.  Кей гээд нэг дажгүй хөөрхөн блогчин байдаг байж билээ. Хаана явдгийн болдоо, цагаанаа эдр бол мэддэг л байх даа, носталжиа хөдлөв, :P  

ФВ- яг хар зах шиг юм гээч, эккаунтаа хаагаал зугатаал гараад гүйчмээр,за гэхдээ би ч ямар ФВ-дэх ч бишдээ. Твиттер бас олон жилийн өмнө нээжээ, ганц ч жиргээгүй өнөөдрийг хүрчиж,  Түйтрийн заяа нь гомддог байх даа. ФВ лав ихгомдсон шиг байлээ. Анх нээсэн ФВ эккаунт яагаад ч орж болохоо больж, хаагдсан даг. Нана гэдэг нэр  л их дэлгэрлээ,монголд. Хаа сайгүй нана...Үсчин, дэлгүүр, гуаанз, хүүхэд, сэтгэгдэлчид гээд нана нэргүй юм алга. Аnonymous гэдэг үг чинь одоо  nana гэдэг үг болоод хувирцын байштээ, уг нь ч намайг  нэр өгнө гэж үнэн донжийг нь олчдог гэлцдээд байдгийн шүү. Зооз...нэг иймэрхүү орой болж байна. По мо баябага особу нтрийг өнөө орой ФВ-д харлаа, гэхдээ найз майз болсонгүэ, дээр бас нэг хайж үзээд олоогүйн, би өөрөө ямар нэг их Фээсдэх биш, 2-3 дараалан орчихоороо эккаунтаа хаагаад орон гарантдаг болохоор олон ааштайгаа гайхуулах гэж байгаа биш гэж бодоод найзлая нтр гэсэнгүй, найзалсан хүмүүсээ нана гашраадаг байхөө, аягү чухал коммент эдр бичилцсэнээ  өнөөх нь ФВ-т оргүй алга болонгуут ганцаараа баахан ярьж тэнэгтсийм шиг үлдэхээр чинь одоо гашраниз дээ, ажилгүй хүний ямримаа.. гэдэг шиг юм бичлээ дээ, харин ч нэг...  "энэ ажилгүй хүний ямарима..." гэдэг үгийг хэлсэн хүн
  одоо  од болоод манийгаа ганц нүдээрээ хялайхаа больсон  байнлээ, өрөвдөлтэй хорвоо шүү нээрээ,ккк...

Saturday, August 10, 2013

ёооо, үнэн итгэмээргүй ийм юм Монголд бас болсым гэжийштээ...


Batjargal Dalkhjaw:


 

Монгол Улсад болсон цацрагийн эх үүсгвэрийн хамгийн том аваарийг аюулгүй болгосон хүний хувьд би ганцхан юмыг яс махандаа ойлгосон.Энэ бол цацраг идэвхит бодисын хор хөнөөл бол төсөөлшгүй их гэдгийг .Цацраг туяаны өвчин тусчихаад үхэл амьдралын зааг дээр байхад их зүйл боддог юм шүү.Амьсгал чин цөөрөөд,даралт чинь 30\60 болоод цус гэх зүйлгүй болоод ямар бүлэгнэлтгүй болоод шингэн ягаан шингэн хамраас чинь үргэлж гойжоод ирэх цагт нэг зүйл маш ихээр бодогдог юм энэ бол амьд байх.АМЬДРАХ сайхан.Чамд ганцханд чинь нөлөөлөөд зогсохгүй .Үр удамд ч нөлөөлнө.Аав болсон гээд баярлаад явж байхад төрсөн хүүхэд минь цацрагийн хордлогоос болоод 5-хан хоноод нас барахад би харамсаад харамсаад бараагүй.Ийм л учраас цацраг идэвхит хордлого надаад дусаг.Энэ зовлонг бусад нь бүү эдлээсэй.МОНГОЛ орон минь цацраг ,цөмийн аюулаас хол байх болтугай.

Friday, July 26, 2013

Намайг ядрааж, бухимдуулж, стресстүүлж  байгаа цор ганц  зүйл:
  хувийн сахилга бат, дэг журам

Wednesday, July 17, 2013

эрдмээр биеэ чимэхээр эдээр биеэ чимьюү...

Дассан газрын даавуу зөөлөөн гэж... эндээ орж ирсэн чинь  зөөлөн ч юм шиг санагдчихлаа байна...

эрдэмд оройгүй...
Эрдэмтэй бол даруу маруу...
Эрхэм баян эрдэм ном этр...
эрдэм ном дээд баян...маян ...

Залхжийноо... энэ эрдэм мэдлэгээс...

Хамгийн  амьдралдаа тохиолдож байсан том залхалтуудаа нэрлэвэл: 
1. тээр жил бодлоос асар ихээр  залхсан түүхтэй.
2. ажил хөдөлмөр эрхлэхээс бас  аймшигтай залхаж байлаа.
3. Одоо эрдэм мэдлэгээс залхав.

4. Ухаантай харагдахаас залхжийн бас.

Ухаантай байхаас уу, ухаантай харагдахаас уу?
Ухаантай байхаас гэж бичихээс айсан бөлгөө, бурхан хилэгнэх байх, бас надад байдаггүй шахуу даруу  зан минь давчидаж байх шиг байна, ухаантай харагдахаас гэсэн нь дээр бололтой.
Яг үнэндээ хариултыг нь бодохоос бас залхжийн.
Даруу зантай байхаас залхах, бурханы хилэгнэлээс айхаасаа  залхах өдөр ирэх л байх даа тэгжугаад... тэр цагийг харин залхууралгүй даллаж хурайлах минь.


Tuesday, June 25, 2013

гоё хошин ярианууд...ккк...

ажлаа хийж чадахгүй бол ядаж дуурайл даа 
сонин.мн-ий  модны хөвөнгийн тухай дээрх  нийтлэл дээр иймэрхүү сэтгэгдлүүд явжуйна,ккк... :

A:  Сониноос социализмын үед УБ хот нов ногоон цэв цэвэрхэн Азийн Цагаан Дагина байсан, Тэр үед ийм хөвөн байдаггүй байсан, Энэ аягүй бол АРДЧИЛСАН хөвөн байх шүү, Яг АРДЧИЛСАН утаа, АРДЧИЛСАН улс төрч шиг хортой эд байх доо
 
B: Социализмын үед хөвөн зөндөө гардаг байсан. Оросод, монголд ч гудамж хөвөнгөөр дүүдэг байсан. Оросууд түүнийг "белая гадость" гэдэг байсан. Хэрэв танд манай ардчилал таалагдахгүй байгаа бол та Куба, БНАСАУ, БНСВУ, БНХАУ-д цагаачлах бүрэн боломжтой.
 
C: хахаха, ардчилсан хөвөн гэлээ гэнээ,ккк...хөвөн тэгвэл социалист байснаа одоо ардчилсан хөвөн болжээ, кк... Иргэн Цгаачлалын товчоо та Ардчилсан утаа, Ардчилсан улс төрчийн талаар мэргэн хариултаа айлдана уу?

Wednesday, June 05, 2013

чи минь минийх шүү

 
 
 
энэ палаажинд зориулж
чи минь минийх шүү...
ганцхан чи минь минийх шүү дуунуудаар ая дууны мэндчилгээ дэвшүүльеэээээ...

Monday, May 27, 2013

Чернобылийн АЦС-ын ослын үеэр гал унтрааж байсан гал сөнөөгчийн бэлэвсэн эхнэрийн яриа

Би юү ярихаа мэдэхгүй байна. Хайр хагацал хоёр минь энэ түүхэнд сүлэлдсэн.
Бид осол гарахаас өмнөхөн гэрлэсэн юм. Гудамжаар явахдаа ч гар гараасаа барилцаж явна. Бид гал командын нийтийн байранд амьдарч байсан юм. Тэр шөнө нөхөр маань станц дээр гал гарчээ, чи унтаж бай, би удахгүй ээ гээд явсан. Би дэлбэрэлт болохыг сонсоогүй ч тэнгэр тэр чигтээ улайссан байлаа. хаа сайгүй халуу дүүгнэ. Станцын дээвэр дээгүүр замын хар асгасан байсан нь шатаж байж.

Friday, June 29, 2012

Лекц уншдаг Бат -Отгон сонгууль будлиулав

за олон хүн орох байх гээд сүр гарчиг наачлаа

1. Лекц уншаад яаж гэгээрхийг заагаад явдаг Бат Отгон сонгуулиа өгөх гэж ирээд нэр нь байхгүй болохоор  сонгуулийн хэсэгт ажиллаж байгаа хүмүүсийг харааж загнаж хашгичиж, хашгичиж, барьж авч алгадах шахаад тэр хавиар нэг үймээн будлиан, хамаг амитныг бужигнуулж хаяад гараад явчдаг гар юм. Юун гэгээрэл мэгээрэл вэ-э-э-э-э-э,чөтгөр шулам ороод ирсэн юм шиг л.

Манай энэ хэсэгт Дэмбэрэл дарга, бат отгон мотгон би ми байдаг болтоймаа, гэхдээ бат отгоныг бол санакуймаа, 2010 онд хорооноос нэг дэвтэр мэвтэр бичүүлэх гээд байж байхад минь миний хажууд шилжүүлгээ хийлгээд яваад өгснийг нь санажийн, кк. би санажийхад тэр хүн шилжээд явцнаа мэдэдгүй пайнаг гар юмаа истанээрээ. Бас манай энд биш гачууртад амидраад удажааг нь би мэдэж байхад энд би арван жил амидарчийн гээл худлаа хашгирчхиймаа, би хажуунаас нь чи тэгээ биздээ гээл саналаа өгч яваам байж дайралтай нь биш айн?

2. Манай дээр бас үл таних нэг ам бүл нэмэгдээд... сонгуулийн луйвар юм байх гэж бодоод аегүй шударга үнэнч хүн би бас  хирдээ л шударга сонгуулийн төлөө хөлс хүчээ чадахаараа гаргалаа.
Саналаа өгч явахдаа хүртэл гомдол зарга хийсний минь хариуд  сонгуулийн хэсгээс утасдаад
-Өнөө хүн чинь орж ирж саналаа өгчийн, ...р  байрны Танайтай адилхан  ... тоотын хүний нэр танай дээр орцон байшүү гээд  утасдхаар нь итгэхгүй тэр байрны адил тоотод очиж асуугаад, хороон дээр бас яваад очцоон,
Иргэний шударга нийгэм байгуулахад иргэн хүн л идэвхтэй оролцохгүй бол байгуулах хүн олдохгүй гэж би боджоогоо.  Хороон дээр очоод шүүлгүүлээд, кк бас заргач. Тэгсэн чинь хорооноос Иргэний бүртгэл рүү явуулсан нэрийг тулгаад буцааж явуулахдаа зарим хүний байр, хаалганы дугааруудыг солиод явуулсан тохиолдол цөөнгүй гарсан юм байна. манайх бас тэгжээ. 
Би итгэхгүй  нээрээ тийм хүн байнуу, түр шилжиж иржүү үгүй гэдгийг нь мэдэхээр нөгөө айлд очсоон... ямар ч ноогүй байсан. Тэгээд дараа нь хороон дээр очжугаам.  хорооны хүн шүүгээд гаргаал ирж байна. яг хороон дээр очоод шалгуулж байтал сая бат отгоныг бас ярьжийнаа,ккк аль дээр бадмаагаар шилжүүлгээ хийлгээд явсан гэсэншт, загнаад хөөгөөд гаргахгүй яасын гээл хороогоор бас бөөн яриа болжийхтой тааржийшт..хаа явсан газар бат отгон од болжийноо...
Хамгийн инээдтэй нь УИХ ын дарга дэмбэрэлийнх сонгуулиар бас орцных нь өөр тоотод амидрадаг хүний нэр тэдний тоот руу яваад орцон, ам бүл нь нэмэгдцэн байсан гэнээ,кк. тагнуулийн газраас шалгаж нтр бөөн л юм болсын байна_ мань мэтийн жижиг гарыг тагнуул тоох биш, өөрсдөө л чекистэж шалгаж итр,кк.. 

За энэ ч яах вээ, бяцхаан хошин юмнууд гэж үзий.. жинхэнэ хошин эмгэнэлтэй юм одоо л болж байна дөө. 

3. Залуучууд, хүмүүс 2 тал болчоол үзээд байхын.


Аль дэмжиж байгаа хүн нь гарсан нь бандантасссссс тоолку гээл... Хүн нь гараагүйчүүд нь тоолно гээл
Шударга үнэн зүйлийг биш, харин хүсэл таалалдаа нийцсэнээ л хүлээн зөвшөөрөхийг хүсч байна.
Ийм байхад яаж иргэний эрүүл ардчилсан нийгэм тогтох вэ?
уг нь ардчилсан, эрүүл саруул  үзэл бодолтой хүмүүс бол ийм нөхцөлд тоолох нь хаана хаанаа шударга гэж үзэх байх.

Ардчлал, шударга ёс дээр биш Нам дээр тогтсон  ийм нийгмийг улс төрчид биш сонгогчид, иргэд бид л яг энэ байдлаараа хөхүүлэн дэмжиж бий болгож байна. Уг нь  тэр онлайн камертай юутайгаа, ил тодоор машинаар тоолсноо гараар шууд тоолоод хяналтаа хийчүүл жинхэнэ ардчлал нь тэр баймаар санагдхийм, бүү мэддээ, би ч нийгэм эдийн засаг, улс төр, физик, бөө судлал,  ер нь алийг нь ч мэдэхгүй харанхуй хүн дээ, бат отгон бол мундаг хүн. Бодвол бат отгон, бас бусдынх нь зөв л байх.

Monday, August 29, 2011

зүгээр харж суугаад л араараа тавиулах уу?

Улс төр судлаач А.Саруултай ярилцлаа.
-Та Германд жил гаруй болохдоо ямар ажил амжуулав?
-Германы шинжлэх ухааны сангаас "Дэлхийн уур амьсгалыг хамгаалах" тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Анхны тэтгэ­лэгт хөтөлбөрт эрдэмтдээс гадна терийн бус байгууллага, нийгэм, улс төр судлаачид оролцсон л доо. Би тэр сангийн шугамаар ажиллаад ирлээ.
-Суүлийн үед манай улсад цөмийн хаяг­дал булна гэх мэдээлэл гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр гарах боллоо. Ногоон эвслийг тэргүүлдгиин хувьд Германд байхдаа энэ талаар судлав уу?

Monday, September 13, 2010

монголд ажил хийх үү

Оюутолгойн 3500 ажлын байр л гэж яриад байгаагаас биш, өнөөдөр бидэнд цахилгаан, сантехник, барилга дээр 14000 бэлэн ажлын байр байна, шаардлага хангах хүн алга байшт гээл сая дөнгөж нтв мэдээгээр нэг эрхэм ярьж байна.

Гэтэл тэр эрхэмийн ярианы дараа нэвтрүүлэгч нь өнөөдөр ийм олон ажлын байр, амьдралаа сайжруулах боломж байхад манай залуучууд гадагшаа явж ажиллаад байх хэрэг байна уу, үгүй юу гээл тектээ үргэлжлүүлэн уншив.


Эдгээр ажлын байранд ирж ажиллах таныг сарын 200,000 төгрөгийн цалин хүлээж байгаа гэсэн шүү.

Миний эргэн тойронд ажил хайж байгаа тийм мэргэжилтэй хүн тийшээ очих гэж байвал - за чи болио, тэгж бие сэтгэл, оюун ухаанаа мөлжүүлж шулуулж, үнэ хөлсгүй боолчлогдож, доромжлуулж байхаар гаргасан хүч энергитээ арай шударга төлбөр төлөөс ирэх ажил хай гэж би хэлнэ.

Ажилгүй байж байсан нь арай зардал багатай, бие эрүүл байна байх.
Тэр цалингаас гуч хоногийн дараа, нэг жилийн дараа хүнд юу үлдэх вэ, эсрэгээрээ гарз хохирол нь их байж таарна.

Ажиллаж ажиллаж сар, жилийн эцэст залуу нас эрч хүчнээсээ хир зэргийг хороож, хариуд нь юу олж авч үлдэх вэ гэээд бодоод үзэхээр хөгшрөлт, эрүүл мэндийн доройтол, цалин бага, амьдрал хүрэлцэхүйн стрессс гээд л бөөн бөөн хохирлоос өөр юу харагдах вэ?

Хүнийг зүгээр л ажлын мал, боол гэж харж байгаа цагт тэр 14000 ажлыг хэн очиж хийх билээ дээ? Гадаадад өгдөг шиг өндөр цалинтай бол тэрэнд тэнцэх чадвартай залуучуудын тоо толгой 14000 ширхэгээс хол даваад гараад ирнэ байх гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Манай байрны хувиараа ломбард ажиллуулдаг нэг хүүхэн:
"Барилга дээр ажиллаж байгаа хужаагууд шиг өдөрт 50000 төгрөг авдаг бол би энэ барилгын дотоод засварын ажлыг хийнэ" гэж ноднин ярьж байсан.
Тэр хүүхэн гадаадад ажиллаж байгаад ирж шинэ байр худалдаж авж орсон.

Би сарын өмнө Эрээн хот явсан юм. Манай купенд нутаг буцаж байгаа нэг хятад явж таарсан. Барилга дээр ажиллаж байсан, өнгөрсөн 5 сард ирээд буцаж байгаа юм билээ.
- Өдөрт хэдийг авдаг байсан, 50000-ыг авдаг гэж сонссон гэж асуухад минь
- Би өдөрт 30,000 авдаг гэж байсан шүү.
Эндээс иймэрхүү цалин өгөх боломж монголд байгаа гэдэг нь харагдаж байгаа юм.

Гэхдээ монгол хүнд 200000 төгрөг өгдөг.

Энэ бол зүгээр л доромжлол, шулан мөлжлөг, дор үзэлт, боолчлол гэхээс өөр юу гэхэв дээ. Ажил хийхгүй байгаад байвал ажил олгогчид мөнгөө нэмдэг юм болуу, эх орон минь хужаагаар дүүрчдэг юм болуу, мэдэх юм алга.
Хятадууд үнэнч, хулгай хийдэггүй, цалингаа аваад архидаад алга болчдоггүй гэж Монголчуудын амыг тагладаг.

Гэхдээ мөнгөгүй хүн л архи уудаг, мөнгөгүй ажилгүй, ядуу хүн л унтдаг, архи уудаг, сэтгэлийн гутралаасаа жаахан ч гэсэн зугатах, мартагнах гэж мөнгөтэй болмогцоо л архи уудаг.

Хэрвээ сард сая төгрөг авдаг бол тэр хүн цалингаа аваад архи уугаад алга болох уу?
Сэтгэл гутрал хэмээх тийм онгорхой орон зай гарахгүй шүү дээ. Хүн мөнгө олоод ирэхээрээ улам л их олохыг боддог, улам их ажил руугаа яардаг.
Архичин баян гэж байдаггүй, баян унтаахай гэж байдаггүй л байхгүй юу.
Үнэнийг хэлэхэд баячууд л өглөө хар үүрээр босч гүйж, харайж спортоор хичээллэдэг шүү дээ.
Монгол барилгачин өдөрт 30000 авдаг бол архи уухгүй байх байсан, илүү гарснаа банкинд хийчхээд бушуухан л ажил руугаа гүйх байсан...
АЖИЛГҮЙ, ЗАЛХУУ, ЧАДВАРГҮЙ гэгдэж байгаа монгол залуучуудаа би өмөөрнө, худлаа байхгүй юу, тэд чинь хүн юм болохоороо илжиг шиг боолчлогдохыг эсэргүүцсэндээ л ажил хийхгүй яваад байгаа хэрэг шүү дээ.

Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг байх аа, хөлсгүй шахам ажил хийхгүй байгаа нь эрх чөлөөгөө эдлэж буй монгол залуусын чөлөөт сонголт биш үү?

Wednesday, December 23, 2009

2010!


утаа

Гадуур хоолой нь сэрвэгнэдэг хөнгөн чанарын ханиад дэлгэрч байгаа сурагтай, хлорфенамин гэдэг эм ууж байгаа гэсэн. Харшлын эмэнд дарагддаг ямар ханиад байх вэ дээ?
Утаанд гүнзгий хордож харшил өгч байгаа хэрэг, утаагаа янзлах шинжгүй.

Хүчилтөрөгчөөр биш нүүрстөрөгчөөр амьсгалдаг мутаци явагдаж ДНК бүтэц өөрчлөгдсөнөөр энэ түүх дуусах юм байх даа?


Tuesday, December 15, 2009

Интернет орж мэдээ уншсан биш бүр сэтгэл гутчихлаа байна. комментууд ч гэж авах юм алга, ой гутав.

ганц баярлууштай мэдээ Элбэгдорж ерөнхийлөгч 76 тэрбумд хориг тавьж, уг нь 76 товаариш, бас бус замын хурган дарга нар замаас нь халаасалчихдаггүй бол хөдөөнийхөнд хэрэгтэй л байдаг юм шиг байгаен. тэгж хүн хүний халаасанд хуваагдаж ороод хэрэгтэй газраа хүрэхгүй үрэгдсэнээс хориг тавиад болиулсан нь дээр

Monday, September 29, 2008

юу гэж л гамп, артагнаан нартай зиндаархалцаж доошоо орох вэ дээ, тийм биз?

хүн гээч амьтан хөгжлийнхөө түүхэндээ анх удаагаа хянуулж минуулж, хасуулж, тануулж редакторлуулахгүйгээр санаа бодол өөрийн дуу хоолойгоо бусдад хүргэх боломжтой болсон нь одоо энэ БЛОГ ГЭЭЧ ЭД билээ.
Гэтэл зарим нэг ноён сэтгүүлчид болоод тэднийг бэлддэг зарим нэг хэл шинжлэлийн мэргэжилтэнгүүд, ялангуяа монгол хэлнийхэн өсөхөөс сурсан үндэсний хэл /үндсэн дадал/ мартаж болшгүй соёлоо яаж мартах билээ дээ, блогчдыг ирдаактарлах гээд цаана чэн чинь бужигнаж байна...
Хүмүүсээ тэд нарыг буруугаар ойлгоод яах юм, тийм ээ, засаж редакторлах мэргэжлийн ажлаа л хийх гэж байна биш үү?
Юу боллоо гэж ПОРРЕСТ GUMP , AРТАГНААН МАРТАГНААН гэх мэт блогчингуудтай мэргэжлийн сэтгүүлч зиндаархалцаж доош орохов дээ, таануус хүнийг бас ойлго зааа.. гэвэл яаж байна, болихоос...


Монгол хэлний хэлзүйн дүрэм одоо эхнээсээ блогчдын эрэлт хэрэгцээг хангахгүй байгаа юм бишүү? Зөв бичгийн дүрэм нь аман яриагаар эвдрэхэд хүрч байгаа бол хөгжил, хувьсал явагдаж байгаа ч байж болох биш үү..

Хэлний дүрэм, Хэлзүй гэдэг тэр чигээрээ бөөн логик, бөөн томъёо, тэнд цээжлэх дүрэм биш, харин тоймолж, томъёолдог юмнууд л байдаг шиг санагддаг юм. IT-чид монгол хэлний хэлзүйгээ сайн судалж байгаад монголоос, бас монгол руу хэл рүү орчуулдаг аятайхан программ зохиочихдог бол... тэгэхийн тулд монгол хэлний одооны дүрэм арай илүү цэгцтэй байх хэрэгтэй байгаа юм ...

Friday, July 25, 2008

Шал өөр жаанрын гэчмээр бичлэг нэг ширхэг болчуу гүй юу

Бага байхад хөөрхөн л байдгийм байна даа, нэгээс гурдугаар ангид бол эрэгтэй эмэгтэйгээ нэг их ялгадаг юм уу дөө гүй ч юм уу, хүйсийн ялгаагаа мэдэдгүй байсийн бишиз гэхгүй юу,хэхэ.

Гэхдээ сургуульд суусан анхны өдөр, би анхныхнаасаа жоохон сүүлдэж сургуульд оржийсий, эмэгтэйчүүдийн дарга нь гээл нэг нөхөр багшийг гарч явангуут босч ирээл ангийнхыг өшиглөөл, өшиглөөл явчжугаам, паартнаас илүү гарсан хөл, гаруудыг очиж журамлаж байгаа нь тэр. Намайг сургуульд ороход манай анги эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн гэсэн 2 даргатай байсныг бодоход хүйсийн ялгаагаа мэддэг, бас үгүй багагүй жендерийн асуудалтай анги байж дээ,ай хэхэ.

Тэгсэн би ч яахуу нэртэй айлын зүстэй охин, нэмээд хэлүүл надаас сүртэй бараатай, сүрхий хүн гэж энэ ертөнцөд хаа байх билээ гэж сүржигнэхгүй юу,хэхэ зүгээр суужийсан хүн чинь зориудаар хөлөө хажуу тийш нь гаргаж тавиал ширээндээ багтахаа больчжүү,хэхэ. Тэгсэн өнөөх над дээр ирснээ нэг ширхэг чихэр өгчүү,хэхэ. Эгч муухай ханагар аа, аае.. баавартай ай? Намайг яаж ч чадахгүйг нь мэджугаа байхгүй юу,хээ. Тэр бол миний авсан анхны авилгал болж таарах нь ээ, одоо бодоход.

Тэгсэн манай ангийн хамгийн хөөрхөн, хамгийн лаг дажгүү хүү надад үзэгний гэр? пенаалаа өгчүү,хэхэ. Гэхдээ тэр бол эрэгтэйчүүдийн дарга бол одоохондоо бол биш байгаа шүү, хожим дарга болно, хүлээжийгаарай. Орой нь ээж үзэгний өнөөх гоё гэрийг буцааж эзэнд нь өг гээл, тэхээр нь би “авахгүй гэсэн чинь ээж нь тэрэнд дахиад хийгээд өгчинө гэсэн, ээж нь загнахгүй гэж тэр өөрөө хэлсийм” гэсэн чинь “миний хүү хүний хүүхдээс юм авч ёстой болохгүй шүү” гээл, би маргааш нь очоол өнөөхийг нь буцаагаал өгсөн чинь хүү бол юу ч хэлэлгүй авчугам, тэр гоё, гар урлалын ганган бас ширэн гэжуга, лаг чанартайшт, цорын ганц хувь урлагийн бүтээлийг буцааж өгөөгүй бол амьдралдаа худалдаж авсан олон пенаалны мөнгөөр дэлхийг тойроод үлдсэнийг нь Швейцарын банканд хадгалуулчкүй юу, манай ээж соц нийгмийн тэргүүний сэхээтэн нь болохоор үүнийг бодохгүй л дээ. Тэр бол миний амьдралдаа эр хүнээс авч үзсэн хамгийн анхны бэлэг байж.

Цаашлий даа, сургуульд орсноос хойш хэр удсийм бүү мэд, нэг өдөр багш ангийн даргаа сонгий л гэжийнн, хэнээр ангийн дарга болгохуу гэсэн чинь паааааааа, манай ангийнхан бүгд гараа өргөдөг байшт, би би би би би гээл,хэхэ. Цорын ганц гараа өргөөгүй, өргөөгүйгээр барахгүй эднүүс ичидгүйм байх даа гээл өмнөөс нь ичимхийрэн суугаа тэр хүүхэд бол манай нана. Ангийнханаас насаар дүү байж, санаа нь сабаак байсан байгаам даа, ичих булчирхайтай идар. Биеээр бол өндөршт, аз болоход бас ч хамгийн 1-д биш, хамгийн 2-т тул тэмээ гэсэн хоч аваагүй,азтайэй басчгэж. Тэгсэн багш шууд л Нана-аар ангийн дарга тавилаа гээл захиргаадцан. Гэртээ аймээр бөөн баяр харьсан ч гэсэн хүүхдүүдийг ширээн дотроо багтаагүйн төлөө өшиглөдөггүй ангийн дарга болсийм дог,хэхэ, нана онц гэсэн,хэхэ.

Нөгөө пенаал бэлэглэдэгтэйгээ, тэр хүүг пенаал бэлэглэдэг гээл нэрлэчий зүгээр амар, хожим нь эр эмээ ялгаж мэддэггүй сайн найз болсон гэжугаа, гитлаар довтолгоонд гардаг тэр хүү мөн шүү, тэрийг охин найрахад нь чил оролцож л явсан илүү дутуугүй тийм сайхан найзууд. Манай ангид хөдөөний 3 охин байсий, эгч дүүс, үеэлүүд. Тэр гуруу бол аймээр охидууд, хүнийхээ олноор хүн амьтныг бөөрөлхөж дээрэлхэнэ, яс юман дээр Нана-г бол яаж ч чадахгүй, ядарсан барьсан охидуудыг дээрэлхсэн байвуул Нана нь харин тэднийг нь хамгаалалтандаа авийшт гэхгүй юу,хээ. Тэгсэн чинь би яагаад тэр эрээ цээргүй 3 юманд дээрэлхүүлдэггүй байсийн гэсэн чинь өнөөх пенаал бэлэглэдэг чинь асааллттай аруун найман танк хөдөлгөөд нана-г хамгаалуулдаг байсан байгаам чинь, пенаал бэлэглэдэг чинь ангийнхан байтугай, дээшээ мээшээ ангийнхныг атгадаг хүү байсан гэжуга, харахад сэгсэгнээд зодолдоод нүдэлдээд явдаггүй л юм, аймээр төлөв томоотойшт. Тэгсэн мөртлөө тэрний төлөө ангийн бүх 18 хөвгүүн, бас нөгөө ангийн хөвгүүд амиа золиослохжийшт,аае хэхэ. Манай ангийн хөвгүүд надаа их хайртай байсиймөө, оовтоороо л орой гэрт хүргэж өгдөг, аймхайн гээл. Гэхдээ нэг нь ч надаа дурлаж байгаагүйм даг, пенаалын эзэн ч надаа дурлаж, барьж шохоорхоогүйм. Зүгээр л нэг тийм дотно сайн, найзын ёсоор хайртай байсан хэрэг. Би одоо ч тэднийгээ хайрлаал явдгий. Гэснээс нээрээ өглөө боджийсон чинь би ерөөсөө хайр дурлал үүсгэх залуу хайгаагүй, өнөөх пенаал бэлэглэдэг шиг л жирийн найз хайгаад байгаам байншт гэж олон жилийн хайгуулаа үнэн зөвөөр нь олж харлаашт, гайхаад байдаг байсий, хүнтэй суухгүй гэж боддог, тэгсэн байж залуу хайгаад байдаг, логик нь таардаггүй, би өөрөө ч яах гээд байгаагаа ойлгохгүй, гайхаал явдаг байсий. Наддаа л нээлт энчинь.

7 р ангид байхдаа нэг төмс хураалцахаар явбөө. Хүүхэн гэдэг хочтой 1 хүү байсий, гоё дуулна, надтай бас найз, бид 2 бас л эмэгтэй хүүхдүүд шиг л хошуугаа холбочийштэ,хээ. Гэхдээ л биднүүс хов жив ярьдаггүй, хүний үгийг бусдад дамжуулагдаггүй л байсийм. Тэр надруу төмс шидээд болдгүй ээ, ажлаа хийжийх зуураа. Тэгсэн чинь нэг шидэлтээр нь нүд рүү нээх том юм яваал орцон. Аймээр болжугаам чинь. Төмс орчлоошдээ, чи одоо болиочээ гээл хэлээл нүдээ нухаал зогсожийсон чэн өнөөх харин
-төмс ордог нүдэт гээл орилоод салахаа больчдгий, за нэг балай хочтой болчлоо гээл яс хавталзаал иржугаам чинь. Ашгүй дээ өөр хүмүүсээс ямар ч дэмжлэг аваагүйм даг, манай ангийхан тэр хочийг надад зүүлгээгүйм даг, одоо бодоход пенаал бэлэглэдгээс айсан байх шүү, манай ангийн хөвгүүд надтай найзалдаг байсны гол учир нь би тэрэнтэй найзалдаг байснаас л болсон байх дөө гээл бодоод байдгий,


Уржнан пенаал бэлэглэдэг маань эхнэртэйгээ ирсэн, хичээлдээ лаг сайн хүүхэд байжүүлэй уг нь, тэгээд сургуульд ороогүйм, орсон бол өдийд том дарга болцөө лав, тэгсэн чинь мань хүн 1000-т малчин болцон, 2 малчнаар малаа маллуулдаг гэцэн. Би боджийлоо, угаасаа л сүрхий хүмүүс хаа ч байсан юу ч хийсэн газарддаггүйм байна дөө гээл. Манай ангийхан нэг уулзжийгаад эхнэр, нөхрийн тухай яриа гарсиймаа, тэгсэн чинь пенаал блэглэдэг бид 2 нөгөө хув хуучнаараа, аймээр санаа нийлээл,хэхэ
-чанга эр гэдэг чинь чанга хүүхнийг атгаж, чанга хүүхэн гэдэг чинь чанга эрийг атгаж амьдардаг байхгүй юу гээл,хэхэ, ам нийлж, ангийнханыг ангайлгажуу. Нээрээ үнэншт, атгаж гэхээр аймээр буруу ойлгочуузай, түшиж тулж гэж ойлгоо ойлгоо явчаарай. Багийнхаа тухай бичий гэсэн чинь эхнээсэ дуустал пенаал бэлэглэдэг яригдцан байнуу гүй юу, угаасаа салдаггүй 2 байсиймдөө.

Saturday, July 12, 2008

Saikhan naadaarai

Monday, June 30, 2008

Ж: Болд-Жрдэнэ: Хорвоод би яах гэж ирлээ дээ

Хорвоод би яах гэж ирлээ дээ
Хоосорсон тєгєлд минь ямар шувууд сууж
Шидэт лимбээр хэн тэднийг бvжиглvvлж
Сэтгэл зvрхэнд минь хэн тахил єргєх юм
Омогт эзлэгдсэн миний арчаагvй эдлэнд
Орой vдшээр хаа нэгхэн хvмvvс ирэхдээ
Хамгийн сvvлчийн, бvр єєртєє зохиосон vнэнээр
Хар цайнд бvр шавхаж хийсэн халбагахан чихрээр
Энгvй их хvндэтгэл болгон надад ёсорхоод
Эцэс тєгсгєлгvйд аяархан уусан одно
Энд би яах гэж ирлээ дээ
Итгэлийн зулаа жаахан хєдєлгєвєл бєхєєчих гээд
Эзгvйрсэн тєгєлдєє ганц биеэр тарчлах
Эрлэгийн зарлигаар юунд намайг шийитгэв ээ
Энд би яах гэж ирлээ дээ

Sunday, June 22, 2008

Намайг дагаа дуулаа дуулаа явчий шүү...

Дууны үг мэдэдгүй нэг найзыгаа ядаж ганц ч гэсэн дууны үг сурч аваг гээд:
Улирлын сайхан хавраа дагаад
Усны шувууд ирэх юм даа
Учирсан сэтгэлийн хайраа дагаад
Ханийн заяа ирэх юм

Заяа тавилан холбоно гэдэг
Замилан хорвоод жаргал юм даа
Сэтгэл нийлсэн хайрын уянга
Итгэл өргөх дуулал юм

Хосын жаргалыг тэтгэн ивээсэн
Хайрын наран чи минь юм даа
Хоёр сэтгэлийг мөнхлөн дээдлэх
Хонгор үрс чимэг юм даа

Жаргал зовлон буцлах амьдралд
Журмын сэтгэлээ сэвгүй байлгах сан
Настан буурлууд болсон хойноо ч
Найзлах хосуудад жишээ болохсон

Гэснээс нээрээ дууны үгэнд анализ хийгээл хийгээл явчдаг гарууд байна, чононгоо гээл ая дан бол аюулын нэг дуунд гатнай толгойлуулаад Банжигийнхан тэр чигээрээ задаргаа хийгээл хийгээл явцан байгаам, намайг дууриагаал зүгээр гсн :Р
Одоо надаа дандаа бодож явдаг, анаализ хийчмээр 2 сайхан дуу байнаа, нэг нь /хараагүй бүсгүй/ Амаржаргалын дуулсан нэг дуу, нээх сонирхолтой нь тэрийг нэг хүн яаг над шиг анаализз хийгээл хийгээл явчдагийн байлэй, нөгөө нэг дуу нь бол Дашдондогийн үг ая нэг чухалист дуу бий, ёстой ямар ч найрагч, филосоофчоос олж хараагүй сэтгэлийн үг дээ... надад яг нэг тийм бичсэн хүнийх нь сэтгэл нь бөмбөрч, зүрх нь шимширч, догдолж, хурдан хурдан цохилж байгаа нь хүртэл сонсогддог дуунууд гайхалтай сангаддаг, харин мэргэжлийн агуу яруу найрагчдын засаал засаал, өнгөлөөл өнгөлөөл, толийлгоол толийлгоол явцан шүлэгнүүд бол яах вэ, мэрэгжлийнх л юм гэнэ билэй, хэрэглээний маниус тэрийг ойлгох ч биш, тийм шүлгүүд нь угаасаа хэрэглэгдэхээргүй зориулалтын шүлгүүд байдаг байх, хэрэглээний шүлэг бичидгүү нэг яруу найрагчийн нэг шүлэг нь дуу болцон явжийлэй, хэрэглээний маниуст зориулсан энэ шүлэг нь гүү ёстой нэг чухам нэг энэ шүлгээ сэтгэл зүрхнээсээ бичцийм шиг санагджүүлэй, мэддэгүүд эрээн цоохор гэж л тэр байх даа , ээ бурхан гончигсүм , умаа хум базар гүрүү бадмаа сэдий хум...бусад нь тээл мэргэжлийн түвшинд задраал задраал явчдаг болтойм билээ, тэр задрагааг нь мэргэждгүү, хэрэглэдэг маниус хийж ухаан гүч хүркү..ххэ..зиаа нэг иймэрхүү...

Thursday, April 24, 2008

Би бол бүх агуу хүмүүсийн үйлчлэгч; бас бүх бүтэлгүйчүүдийн үйлчлэгч

Би бол таны байнгын нөхөр.Би бол таны хамгийн агуу туслагч хийгээд хамгийн хүнд ачаа. Би таныг урагш нь ч татна, бүтэлгүйтэл рүү ч түлхэнэ. Би бүрэн таны мэдэлд байдаг. Хийх зүйлийнхээ тэн хагасыг нь та зөвхөн намайг асааснаар хийлгүүлж дөнгөнө, би тэдгээрийг хурдан, зөв хийж чадна. Намайг удирдах амархан: надад хатуу хандахад л болно. Ямар нэг зүйлийг хэрхэн хийдгийг надад үзүүлэхэд л хангалттай, хэдхэн хичээлийн дараа би үүнийг автоматаар хийдэг болно. Би бол бүх агуу хүмүүсийн үйлчлэгч; бас бүх бүтэлгүйчүүдийн үйлчлэгч. Бүтэлгүйчүүдэд тэрхүү бүтэлгүйтлийг нь би авчирч өгсөн. Би бол машин биш, гэвч машины нарийвчилсан ажиллагааны горимон дээр хүний оюун ухааныг нэмж ажилладаг. Та намайг амжилтын хойноос гүйлгэж болно, эсвэл сүйрлийн араас ч явуулж болно, надад энэ хоёрын аль ч ялгаагүй. Намайг ав, намайг дадлагажуул, надтай хатуу бай, би дэлхийг таны хөлд сөгдүүлнэ. Надад зөөлөн ханд, би таныг сүйрүүлнэ. Би хэн бэ? Би бол зуршил Би бол таны байнгын нөхөр.Би бол таны хамгийн агуу туслагч хийгээд хамгийн хүнд ачаа. Би таныг урагш нь ч татна, бүтэлгүйтэл рүү ч түлхэнэ. Би бүрэн таны мэдэлд байдаг. Хийх зүйлийнхээ тэн хагасыг нь та зөвхөн намайг асааснаар хийлгүүлж дөнгөнө, би тэдгээрийг хурдан, зөв хийж чадна. Намайг удирдах амархан: надад хатуу хандахад л болно. Ямар нэг зүйлийг хэрхэн хийдгийг надад үзүүлэхэд л хангалттай, хэдхэн хичээлийн дараа би үүнийг автоматаар хийдэг болно. Би бол бүх агуу хүмүүсийн үйлчлэгч; бас бүх бүтэлгүйчүүдийн үйлчлэгч. Бүтэлгүйчүүдэд тэрхүү бүтэлгүйтлийг нь би авчирч өгсөн. Би бол машин биш, гэвч машины нарийвчилсан ажиллагааны горимон дээр хүний оюун ухааныг нэмж ажилладаг. Та намайг амжилтын хойноос гүйлгэж болно, эсвэл сүйрлийн араас ч явуулж болно, надад энэ хоёрын аль ч ялгаагүй. Намайг ав, намайг дадлагажуул, надтай хатуу бай, би дэлхийг таны хөлд сөгдүүлнэ. Надад зөөлөн ханд, би таныг сүйрүүлнэ. Би хэн бэ? Би бол зуршил

Friday, April 18, 2008

нулимс юу юугүй нүд бүрхээл ороод ирхиймаа

Боловсролын их сургуулийн арын Аз хур номын дэлгүүр гээчид анх удаагаа орж үзлээ, тэндээсээ гарч түлхүүр хувилуулах санаатай багшийн дээд /хэлэхэд амраар нь/ -ийн хажуугаар өнгөрөх гэтэл баяан маяан татаал 3-4 хүн дуулжийнаа, хажуугаар нь өнгөрхөдөө урдаа тавьсан цүнхрүү нь ганц халтар дэвсгэрт хийчээл шуркээл алга болсон, түлхүүрээ хувилуулчаад буцах гэсэн гарцгүй газраар гаралтайна биш заавал гарц олж зам гарахаар бас харайлгалаа, тэгсэн өнөө дуулдагууд дээр хүрээл ирдгийн, замаа гаралгүй гацаад зогсчдгийн:
Мөнгөн давалгаа хая-а-а-а-а-лс-а-а-а-н...
гээл Буянт гол гээл дээр үеийн нэг дууг тээхниг мээхниг, арга барил, онол монолд баригдалгүй цаанаа л нэг уянгатай, цаанаа л нэг гэгэлгэн, цаанаа л нэг билэг танхай авч өгчийнөө, олуулаам болохоор синерги итр бол лайтай, намайг татах хүчтэй.
Нана уйлахнэээ...өнөөдүүлийг хараад зогссон чигээрээ гаццан, нээрээ олон юм боджийлэй шүү, жишээ нь: эд нар гоё ганган опиист алба хашижаагаа ямар ч дарга, менежер, блбан тушаалтанаас хамаагүй илүү аз жаргалтай байгаа байх даа л гэж бодогдсон, зэрэгцэж зогсоод л дуулмаарайсан. Эмэгтэй хүний хоолойг илүү мэдэрдэг болхоороо эмэгтэйн хоолой нь илүү тод сонсогдоод, нулимс урсаж шараа болох нь ээ, хариугүй...
Нэг мэдсэн

Хачин хайртай чи минь юм аа хөө...
гэсэн мөр нь угаасаа л оёгтой муу зүрхийг минь ассар өндөр даралтаар цохих мэт урсан ирж ирэхүй дор гэнэт сэхээ авбал... /би хааццан байсийм бүү мэд/


Хажууд минь юм шиг санагданаа хөө
Хачин хайртай чи минь юм даа хөө гээл дуулаад дуусч байдаг байгаа даа,
Дуулахаа больсон байхад нь ч
Хачин хайртай чи минь юм даа хөө гээл чихэнд сонстсоор л...

Нана нь дээр үеийн, өөрөө гараагүй байх үеийн дуунуудаас ч мэдэхгүй дуугүй нөхөр гэж хамраа сөхөх гээд байдагшт, тэгсэн миний мэдэхгүй дуу муу чигл явжийннн, уярч хайлж урсажийнаа, ёстой нэг. Тэгсэн хүмүүс гээв гэнэт бүүр тойрч ирээд зогсоол мөнгө ч өгцгөөгөөл, өнөөдлүүл баярлаал, улам сайхан дуулаал...өөрийгөө арай ч нэг уйлахгүй байх гэж боджийсон, гүү ернөл нулимс юу юугүй нүд бүрхээл ороод ирхиймаа, ичмээр гэдэг нь, зооо ямрымандаа ичидгийм. Гээв гэнэт салхи хөдлөөд өнөөдүүл үргэсэн зээр шиг босоол алга болчдгийм даа.
Урчуудын эвлэлийн үзэсгэлэнд Хавар 2008 үзэсгэлэн, өчигдөрөөс эхэлсэн байх, гэхдээ өнөөдөр л дөнгөж гаднаа хаягаа хадсан харагданлэй.Мэдээж тэрийг үзнэ, тэгээд хоолоо хийнээ, өнөөдрийн ажил инкээл болоо, нээрээ би гээв гэнт хоол сайн хийж чаддаг болчих шиг л болхийм, сонин юмаа, хийсэн хоол хүнд нэг бус удаа таалагдаад, яаж хийсийн гээл туршлага судлаадайлэй, урьд нь гоймон мах ус гурваа тогоо руугаа нэгэн зэрэг хийгээл таглаал тавьчина тэгээл хоол болоо, одоо яасан гэхээр гоймонгоо чанажийх зуураа дээр нь жигнүүрт ногоо могоонуудаа жигнээд дараа нь бүгдийг нь болцны дараа хольчдог болцон.

Saturday, April 05, 2008

блог ч гэсэн...

блог бичий гэсэн ч бичих ч юм олдхоо больж, хөгшин блогчин одоо уйдах нь хир юм байх даа гэсэн :-P
Өнгөрсөн бүхэн, бүгд
...мартагнал, аугаа зугаа, ердийн наадам л байсан
Тарчилгаанд хүлээлтийг минь өнгөрөөхөд л тусалж байсан
Хязгааргүй мөрөөдлийнхөө бут ниргүүлсэн боол би
Хуурмагхан энэ наадамд цөхөрч, туйлдаж гүйцээд
Хүсэл ч үгүй, зориг ч үгүй дахин гав ганцаар хоцорлоо.
Одод гүймэгхэн туяагаа надад илгээн хажуугаар минь өнгөрч байна
Орчлон аар саар, гял цял өнгөөрөө мансууруулан байна
Амьдрал биш, энэ бол агшин
Аяа, юутай ч хурдан өнгөрөв дөө....
гээл нэг блогноос хулгайлчий, яадгий, авторын эрх зөрчсөн төлбөрийн чадваргүй хүнээс юугий нь авдгий, тэй :)

Нээрээ блогоо хаагаад хаяад явчмаар байдаг, хүмүүсээс айгаад чададгүй ээ, хүмүүсээс ямар их хараат, ямар их аймхай хулчгар болчоо вэ гэж...гэж гэнээ, угаасаа л тийм байсан чимлүү...тийм байсийнчимлүү байхдаа яахав дээ, угаасаа л тиймийм байж, хэ цсс...хөх инээд хүрэв ....хэхэ ууртай бичлэг болжийноо,ааяе,хэхэ, жоохон инээхээс-гэдсээ дараад гэдэн годон...За тэгээл нээх албатай ч юм шиг, бас албадаад ч байгаам шиг нөгөө муу эго-гоо тэжээх санаатай хэн юугжүү гээл нээх буцаж орж ирж харнаа бас, ТОДОРХОЙ-Й-Й-Й-Й.

Хэрэгтэй хүн нь сонсонол байх, хэрэггүй л хаянал байх, өнгөрсөн 11-12 сарын орчимд байх шүү, нэг хүн хэлжийсий:
Интернэт-д битий бичжий, өөрөө өөртөө л бич, би тэрийг ёстой алмаар байнаа гээдэг ч юм уу, эсүүл би гүймөн сайн байваа гэдэг ч юмуу, над шиг сайн, сайхан амьтан алгаа ч гэдэг юм уу бүх бодол мэдрэтжээ яг өөртөө л, хэн ч уншихааргүйгээр юман дээр бичжий гээл, за гэчээл шууд интернээт оржийсон хүндээ, тэхдээ л нэг хэсэг ороогүйм, яг хатаж цангаж үхэх гэж байгаам шиг улам өлсгөлөн буцаж ирсэншт, гэхдээ бас хүний үгийг авсөөн, өөртөө бичсэн, шударга л бичсэн, тэр үед албадаж бичжийсэн, хүнтэй хамт уншихгүй гэхээр урамгүй, албадлагын шинжтэй л байсанлдаа, гэхдээ бол одоо нет-д бичих юм олдохоо болиод, өнөөх өөрөө өөртөө бичсэн зүйлүүд маань салахын аргагүй амттай, гоё, нээрээ ямар ч эгойзмийн үнэр, бараа сураг ч байхгүй, өөртөө бичсэн зүйл илүү сонирхолтой байдгийм билээ, гэхдээ бас ноднин хаврын устгаад хаясан блогийн бүх бичлэгээ соопийдоод хадгалсан байснаа олж уншсан чинь би өөрийгөө хаана, байсан, одоо хаа хүрэв, ямар дэвшил гарав, юу өөрчлөгдөв нтр гээл би өөрөө ч мэдэхгүй, мартчихсан, анзаараачгүй зүйлүүд гарч ирээд сонирхолтой байсанл даа, би ч өөрийгөө судлаачийн диссертаци гэжаагаал нэлээн задгай авч өгсөн лдөө, эцсийн эцэст тэр нь дээр юм байна лэй, тэгээд бодсоншт, блогт ер нь би би би би би гээл өөрийгөө л бичсэн л дээрийм даа гээл...нээрээ ганцаараа өөрөө өөртөө бичхээр өөрийгөө жинхэнээр нь олж хардаг гэж тэр хүн хэлсийн, гэхдээ өөрийгөө бич гэж заажийнн гээд ойлгочвоо, нээрээ бүүр бичих юм олдхоо болихоор юу бичхээ бодож эхлэжаагаач юм билүү, хэн мэдлээ,хэхэ... бичхийм олдКүй байна гэдгээ ч хэлээд байгаам уу, хэхэ, за за толгой эргэжийна...ажилгүй хүний ямрима ... гэдэг санагдав, :-Р

Wednesday, April 02, 2008

hi all

Өнгөрсөн бүхнээ алдсан байсан ч танд ирээдүй үлдэнэ.

Friday, March 28, 2008

Арьс махандаа шингэтэл мэдэрчийнаа



Хүмүүст өөрийн чадах бүх сайн сайхнаа зориул, тэд таныг гомдоож ч магадгүй, гэвч эцэстээ тэр бүхэн зөвхөн Бурхан та хоёрын дунд үлдэнэ. Тэр бүхэн чи болон бусад хүмүүсийн хооронд болсон хэрэг биш. Тереза эх

за жоохон ядруухан орчуулчлаа, хэхэ, гэхдээ оргүйгээс охинтой нь дээр гэдэг дээ. Амьдралдаа арьс махандаа шингэтэл мэдэрчийнаа улам бүр, гэхдээ өнгөрсөн үеээ эргэж харуул, аае аймээр аймээр зүйлүүд бурхан бид хоёрын дунд үлдсэн байгаам бас.

Wednesday, March 26, 2008

хормойгоороо нялмсаа арчиж ирээл уйлсан байгаам

Зүрхэнд шивэнсэн үг ч билүү юу ч билээ, нэг Монгол кинуу байдагшт, Хишгээ гээл ээж нь гараал, охин нь аавыгаа нэг хүүхэн дагуулаад ирхээр нь нэг л их бишүүрхсэн байртай хол байж байчаад өнөө хүүхнээ дагуулаад буцахад нь гээв гэнт - а-а-а-а-аВ-а-а-а-а гэж дуудаал баярлуулаал...лаг горьдсон харц, царай, сэтгэл дүүрэн аавыгаа эргэж ирэхэд нь нас барсан ээжийнхээ амьсгал хураахын өмнө аавдаа хэлээрэй гэсэн үгийг нь дамжуулдаг даа:
-Мөн ч их хүлээсэн дээ
гээл...
Уржнан зунштээ, манай найз утсаар айлгаж тунирхаж кипокдоод болдоггүй ээ, хүний найз байж хүн амралтаа авчаад байхад иркүйм итр гээл, тэхээр нь л яаран сандран зуслангаас хар хурдаараа л сэгсийтэл гараал давхичваа, 30 км замыг 30 минутанд товчлоод очсоншт гэхгүй юу,хэхэ. тээл яаг яваал орсон чинь мань хүн ганцаараа кану үзэжийнаа, хажуугаар нь жиргээл орчугаам, зэрэгцээл суучжугаам:
тэгээл 2-лаа зэрэгцэж аваал уйлаал, уйлаал,уйлаал үзжугаам даа гэж, арай гэж кину ч дууслаа, тэгсэн өнөөх намайг шоолдог гэжийшт, яаж уйлсныг минь ярьж өгөөд, гадаа бороотой, гэр нь сэрүүхэн,тэр нэг ноолууран цамц өмцөн байсы, тэрнийхээ ханцуйгаар л нялмсаа арчиж өгсөн гэнэ дээ, тэгжийснаа намайг харсан чинь хэхэ, ханцуй нь гэтэрхий багадмаар санагдсан уу яасан, урт цувныхаа хормойг татаж ирээл нялмсаа арчиж байсан гэсэн,хэхэ, тээл тэр их нялмсны араас нь өөрсдийгөө шоолж баахан инээж авсаншт...

Monday, March 24, 2008

жижкен хүн мөрөөдөл нь хүртэл жижигхэн

patate heavy hand "Jijighen er hun, muruudul ni hurtel jijighen, keke" гэж ирээл миний мөрөөдлүүдэрхүү мөрөөдлүүдээ аваад хаяжээ, аае хөтөлцөөд явж баймаар адилхан мөрөөдөлтэй гарууд байхиймаа бас
Нээрээ бодоолайдаг байсан байхгүй юу, нээрээ гүймэн жиижгхэн мөрөөдөлтэймаа би гээл:
1.Гадаа унтаж үзэхсэн
2.Уул муул хээр мээр амьдрахийнсан
3.Катоокон дээр очиж хөлдөө коньки углаж үзхиймсэн
4.Нээх олуулаа тоглодог найрал хөгжимийнхөн дотор суугаал найгаж ганхжийхымсан,
5.зураг зурхиймсан, хэхэ, яах гэжаагаан бүү мэд
6.тэр уулын үзүүр хүртэл гүйхиймсан, яах гэжаагаан бүү мэд
7.Хэрвээ ажил хийдэг бол цайны цагаараа хамаг амьтныг уруу татаж архидаж архиадж орж ирхиймсэн гэж мөрөөднөлдөө, баталгаатай , яахгэжаагаан бүү мэд, аймээр сахилгагүй гэнээ
8.Аае, лаг мэргэн буудаж, харваж сурхиймсан

9. Савлуур дээр эцэж цуцатлаа /залхатлаа /савлаж тоглохиймсн гэх мэт, за ер нь их цөөхөн мөрөөдлөтэй дөө... дуусчуу яачуу...

Sunday, March 16, 2008

Монгол хүн бол ...

Монгол хүн бол зүрх нь хөөрөөл, цус нь буцлаал уншдаг л блог:

Монголын түүхийн гайхамшигт агшинуудаас...

Го го бичлэг байнлэй:


Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь....

Tuesday, March 11, 2008

messengereer irsenlaina

UM HUM RADNA HURA BIDI SUHA-uuniig 20 hund ilgeevel ajil,amidrald saad bolj bui zuileesee salna gene.amjilt husie.

Monday, February 11, 2008

ЗҮРХЭНЭЭС УРСАЖ ЗҮРХЭНД ХҮРДЭГ ДУУНУУД

Сонин шүү, дуу гэж... зарим дуунууд янз бүрийн дурсамж сэдрээдэг байжүүлээ, одоо, хэхэ ямар ч дуу сонссон ямар ч дурсамж төрөхөө больсон байлээ, гайхаад байхын, янзүн бүрийн хайрын романгүй амьдраад удахаар ингэчийдмүү. Харин бусдын дурсамж санагдаад, бусдын өмнөөс дурсамж нь сэргэж амилаад, дууг нь хайрладаг болоод ч байх шиг, би хаана байнаа гсн.
Үзэсгэлэнт сайхан биеийг чинь тэврэхээр
Үймрэх сэтгэлийн зовиур нимгэрэх юм... гээд нэг сайхан дууг хичнээн мянга сонсож байсын бүү мэд, энэ үгийг нь анзаарч явсангүй ээ. Тэгсэн нэг хүний яриаг сонссоноос хойш энэ дууг нэг санамсаргүй сонсож таарсын, тэгэхэд энэ үг тархинд өлгөгдөөл ороод иржүү. Манай нэг найзад нэг залуу хэлсэн байлээ: - түүнийг тэврэхээр л сэтгэл санаа нь хачин их амар амгалан болоод л тайвширдаг гэж, инкээл бусдын өмнөөс хөөрхийлж, өхөөрдөөл, энэ дууны энэ мөрийг сонсохоор сэтгэлд нээх гоё энхрий, өхөөрдмөөр, үгээр илэрхийлшгүй нандин мэдрэмж төрөөд байдаг болчхонлэй.
Баясгалангийн дуулдаг “Хос хун” гээл дуу байдаг даа. Надад эхлээд ер таалагддаггүй байсын. Тэгсэн нэг танил маань энэ дууг өөртөө зориулагдсан дуу гэж найзууд нь хэлсэн гэж надад хэлдгийн, гэхдээ тэр залуу энэ үгийг ямар ч хүчгүй хэлсэн байхлдаа, өөрөө дотроо үгүй гэдгийг нь мэдэж байсан нь надад мэдрэгдээ биз, би ерөөсөө үнэмшээгүй, хүний үг их хүчтэй байдаг даа. Тэгсэн саяхан нэг залуу надад энэ дууг бичсэн бүсгүйн агуу хайрын тухай ярьж өгөөд... Түүнээс хойш энэ дууг хайрлаад байдаг болчихсон бас. Дууны үгийг бичсэн бүсгүйг бодохоор сэтгэл уярч, дотно санагдаад л, хайр хүрээд л...
Цахилж яваа гөрөөс киноны дуу үнэн нэг гүчээ авчийнаа: Эрдэнэтунгалагийн дуулж байгааг сонсохоор л хэрвээ би Сэр-Од байсан бол уяраад, хайлаад Эрдэнэтунгалаг дээр гүйгээд очцонлдоо, хаашдаа өнгөрсөн. Дуу гэж, сонин шүү. Сүүлийн үед бараг бүтэн жил Лосолын Болдбаатар гэж сайхан залуугийн аман дээр чихээ наагаастай, үнсүүлээстэй явнам, хэхэ. Үүнийг сонссон нэг найз маань
-Тэр юу нь сайхан залуу байгаен, шал... юм байхчүүлээ гэж авдгийн, би ч мэдээж хайр дурлалаа өмөөрнө биддээ,хэхэ:
-Хаашаамбээ? дандаа залуу боджээхийн, дуу, дуучны асуудал яригджэээнн наана чинь гэж тайвшрууллаа шд,хммм...
Дуу гэснээс хүн хүн илүү сайн ойлгодог нэг урлагийн төрөл жаанр байдаг шиг билээ, манай блогийнхон бол хөгжим, зургийг нэвт шувт ойлгоцгоодог гэж бодогдоод...
Хөгжим дотроо бас олон ёозуу байнаа, тээ?
Дуучны хоолой гэж нэг төрөл жаанр байна гэж авсссс,хэхэ. /ярианы хүч сулраа наассснуу,үгүй биддээ хэхэ?/
Дуучны дуу хоолойноос юу мэдэрдгээ тайлбарлахын тулд зураг мургаар жишээлээд жоохон тайлбар хийчхүү? Зураг байна аа, зураачийн хамаг сэтгэл, зүрх, санаа бодол, зураач өөрөө тэрэн дотроо бүрэн орж зурсан зураг нэг өөр, арилжааны зориулалтаар зурсан болон хуулбар зураг нэг өөр өөр сүр хүчийг агуулсан байдаг даа, тээ? Тэрэн шиг бүх урлаг дотроос Нана нь дуучны зүрх, дотоод сэтгэлийг л ёстой аймээр гүн, хурцаар мэдрээд байдгийн. Хүмс яахуу, Энхзул юу нь сайхан байдийн, хоолой муутай итр гээлайдын, надаа бол тийм биш, дуучдыг ойлгох анхан шатны хичээлийг Энхзул эгээгийн уруул аманд дээр чихээ байнга тавьж нааж, үнсүүлж үнгүүлжээж жоохон төсөөлөлтэй болсон, хоолой ямар хамаатайн, чанга орилогчийг гаолгаруулах гэжаагаа биш, тэгээд ч орилоо хоолойг сонсуул толгой өвдөхийн нэмэршт, дуучдын зүрх, сэтгэл санаа,оюун санаа, ухамсарын өсөлт нь ч хүртэл дуу нэг бүрээсээ мэдэгдээл байдгийн, надаа бол. Сүүлийн үед Сараа эгч ёстой лайтай байгаа, тэр хүний дотор гүн гүнзгий өсөлт, өөрчлөлт гарсаан, тодорхой. Гэхдээ бол Сараа ямар их эрэл хайгуул хийдэг байсныг нь өчдөр нэг нэлээд хэдэн жилийн өмнөх дууг нь санамсаргүй сонсоод олж мэдлээвш, хүний тэр их хөдөлмөр ердөө ганц дуунд нь ч ил байж л байдгийг анзаардаггүй л явж, мэдээж тэр дуу сүүлийн үед дуулсан дуунуудыг нь яаж гйүцхэв, сүүлийн үед үнэн тасарсаан, ЦЦЦЦЦЦЦ...
Сараа, дуу итр гэснээс Мөөгий гээд нэг америк блогчин алс холын Америк эх орноосоо харь хол Монгол улсад ажиллаж амьдарчаагаа эхнэрээ санаад Сараагийн “Чи намайг дурсдаг болуу” гэдэг дууг нь блогтоо ЮүТүБэ-гээс датаж оруулаад доор нь нээх хөөрхөөн, эхнэрээ санаж байгаагаа бичсэнээ, хэхэ /чимээгүйхэн өхөөрдөнгүй инээв/ “чи минь харин намайгаа дурсдаг болов уу” гээл нэг л их мөрөөдөнгүй, догдлонгуй, уярангуй нээг их хөөрхөн санаашрангуй бичсэн байжүүлэй, миний уншсан хамгийн өхөөрдмөөр, уярмаар бичлэг гэхэд болно байх аа, дурсалгүй яахвэ, саналгүй яахав, эхнэр нь түүнийг өөрөөс нь дутахгүй санаж байгаа, энэ дууг сонсохоор тэр “америк” залуугийн бичлэг санагдаал, тэр залуугийн тэр нандин өхөөрдмөөр хөөрхөн хайр сэтгэл бодогдоол... Гэснээс гэнэт бодсон чинь, хэхэ, өөрөө хайр дурлалгүй хүн, ингэж л бусдын хайрыг даган баясажийхаас гсн,хэхэ.
Би эрэгтэй хүмүүсээс гоо сайхныг их бага олж хардаг хөөн. Царай, зүс, бие хаа, дуу хоолой гээл нүдэнд харагдаж, чихэнд сонстох бүх гоо сайхныг эмэгтэйчүүдээс л олж мэдэрдгийм байгаен. Гэхдээ эмэгтэйчүүлд биш, эрчүүлд дурлаад байдгийг бодоход тэдэнд тун нууцлаг, миний мэдэхгүй гоо сайхан байдаг болтой, болтойгоор барахгүй, байгаад байх шиг байгаам гсн. Харин Лосолын Болдбаатар, Говь Алтайн Энхбат гээд нөхдүүдийн дуу хоолой нээрээ сонсож болох эрэгтэй гоо сайхныг мэдрүүлээд байгаа, сүүлийн үед, за Лосолын Болдбаатар ...аааяе, нээрээ юу ч гэмээр юм б дээ, яаааяе... Тэрний, тэд нарын зүрхэн дотор юу байдаг бол гсн.

Thursday, January 17, 2008

Чи бид 2 энэ дэлхийн хамгийн чухал, хамгийн хариуцлагатай хөөн, бөн бөн,бөн...


Стивен Ковей “өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номдоо тодорхойлсон 7 дадлынхаа эхний 3 дадлыг “Амлалт ав, амласандаа хүр” гэж дараагийн “8 дахь дадал” номдоо хамгийн энгийнээр базаж тодорхойлжээ. Саяхан нэг хүн “би боди-д явна гэж амлалаа, чи зураг зурна гэж амла” гэхээр нь -үгүй би юу ч амлахгүй гэтэл зурна гэж амла гээд сүрхий шахамдуулав. Би ч тас гүрийсээр амлалт авалгүй амжилттай давж гарав. Дараа нь нэг уулзахад “чиний зөв, чамд одоо дахиж юу ч амлахгүй гэдгээ л амлая” гэж хэлнэ гэж бодсон гэвээ... Их л юм бодсон байгаам, тэгж хэлье гэж бодсон гэхийг бодоход... Уг нь би юм амлахгүй гэсэндээ биш, зурна гэж амлаад амлалтдаа хүрэх зориг, тэвчээр, хатуужил, сэтгэлийн тэнхээ, зураг зурах шийдвэр төгс биш байгаадаа л амлахгүй гэж гүрийсэн юм. Харин хөгжим гэвэл болж байна гэж тэр үед бодож байсан боловч яагаад ч юм хэлээгүй юм. Харин хөгжмийн тухайд зүгээр л хүнд юм амлахгүй гэсэндээ амлаагүй байж болох юм. Хүнд юм амлах хэрэггүй гэсэн нэг дэмий итгэл үнэмшилд хүчтэй автсан байсан маань гарцаагүй нөлөөлсөн лдөө. Амлахгүй байна гэдэг айдас, айдсын хэлбэр юм аа даа. “Амлалт гэдэг сайхан сэтгэл, амласандаа хүрнэ гэдэг зориг тэвчээр юм” нэг иймэрхүү утгатай үг нэг номноос олж уншиж байснаа гэнэт санав. Америк хэл дээрх нэг номноос л харж байсан, Ковейн ном байж магадгүй, яг үгчилж санахгүй, утгыг нь муухан санаж байна. Амлалт өгөх дургүй нэг эрхэм хүний итгэл үнэмшлийг Нана маш зөв зүйтэй зүйл хэмээн онцлон тэмдэглэж, чухалчлан санаж явсан үед энэ үг нүдний урдуур жирэлзэн харагдсан тул утга санааг нь гайхан харж, чадан ядан тогтоож авсан минь энэ. Өөрт хэт нөлөө бүхий хүмүүсийн зарим хэрэггүй дэмий, гайтай итгэл үнэмшлүүдээс өөрийгөө цэвэрлэж байсан нь дээр юм. Сайхан сэтгэлтэй, нээлттэй илэн далангүй хүмүүсийн сэтгэл санаа руу ус цацаад, өөрийгөө ч хэрэггүй итгэл үнэмшил, дэмий буруу үзэл бодлоор хүлж баглаж, хязгаарлаад... Хүн нийгэм, олон нийт, дэлхий нийт гээд тун өргөн хүрээнд нөлөөллөө нэг үлдээдэг, гэр бүл, найз нөхөд танилууд гээд өөрийн явцуухан хүрээндээ бас нөлөөллөө үлдээдэг. Тэр нь цааш хэдэн мянган жилээр үеэс үед хүнээс хүнд дамжин амьдарсаар байдаг. Үзэл бодол, итгэл үнэмшил гэдэг үйлдлийн үндэс, зан чанарын язгуур үндэс нь болдог болохоор хүн гэдэг амьтан өөрөө ч төсөөлж мэдэхгүй алсын алсад, ирээдүйд, мөн илүү өргөн хүрээнд бусдад нөлөөлж, бусдыг эвдэн сүйтгэж, эсвэл өсгөн дэвшүүлж байдгаа мэддэггүй болтой. Гайхамшигтай мэргэн ухаантай тэр эрхэмийн амлалтад дургүй, амлахгүй гэж үздэг үзэл бодлоор өвчилсөн би цайлган цагаан, сайхан сэтгэлтэй өөр нэг хүнд амлахгүй гэж хэлсэнээр бас нэг хүнийг хариуцлагаас айдаг, хувиа хичээсэн, эсвэл эр зориггүй, эсвэл хүнд итгэдэггүй, эсвэл сэтгэл зүрхээ бусадтай хуваалцдаггүй / өөр юу, юу ч байдаг юм, амлахгүй байгаа шалтгаанууд олон янз л даа, / хүмүүсийн нэгэн болгох замыг нь засчих шиг л боллоо, тэр хүн цааш хичнээн хүнд халдаахыг тэр ч мэдэхгүй, би ч мэдэхгүй, надад халдаасан нөгөө эрхэм хүн ч мэдэхгүй, цаашид хэдэн үе удамд тэр нь халдварлаж хүмүүсийн оюун санаа, ухамсарыг доройтуулж, ялзруулахыг бид гурав бүү хэл та нар нийлж тооцоолоод ч тааж мэдэхгүй байгааз, иймэрхүү өв үлдээгээд байвал ч хэцүү л байна. Масловын 5 шатлалт хэрэгцээний онол хоцрогдож, хүний хэрэгцээг Ковей
1. Амьдрах
2. Суралцах
3. Хайрлах
4. Өв үлдээх гэж шинээр тодорхойлсон байнлээ.
Гайхамшигтай, өөр хэлэх үг нөү. Өв гэдгийг үр нөлөө гэдэг утгаар нь...Улс орон, глобал хэмжээний нөлөө, өвийг ярихгүй байя л даа, ердөө хажуугийн, хамгийн ойрхоны, эсвэл уулзаад л өнгөрөх, зөрөөд өнгөрөх хэн нэгэнд үлдээх нөлөө, өв хөрөнгө нь бидний төсөөлөгдөхөөргүй геометр прогресс өсөлтөөр өсч, бидний сайн муу, сайхан муухайгийн үр эрин зууныг дамжин өвлөгдөх нь ээ, хариуцлагатай байхгүй бол болохгүй байгааз, би ч, чи ч, хүн нэг бүр хорвоо ертөнцөд чухал хөөн, бөн бөн бөн, үнэн биз,тэхээр?
Амлалт руугаа эргэн ороход, амлахгүй гэснээр хүний итгэж байгаа, илэн далангүй, нээлттэй, цайлган цагаан сэтгэлийг булшилж, дарж, хатааж гундааж, зоригийг мохооож, аймхай хулчгар, амиа хичээсэн зан чанарын үрийг цацсан болтоймаа. Зоригтой, сайхан сэтгэлтэй байж, амлаж суръя, амласандаа хүрч суръя гэж шинэ үеийнхэнд Стивен Ковей уриалжээ. Итгэл үнэмшил хүний зан чанар ургаж цэцэглэх хөрс шороо нь болдог тул хэрэггүй муусайн итгэл үнэмшлүүдээс оюун ухаанаа цэвэрлэж сурах нь чухал ажээ гэж нана нь бодоол суужээннн. Та нарт ч мэдээжийн л зүйл байхлдаа гэж ярианы эрчийг сулрууу-уууууууу—ллллллллллллллллллл...гэснээс энэ дашрамд өөрийнхөө тархи толгой, сэтгэлгээний ард нуугдаж буй зарим нэг зүйлийг ухаж ил гаргадагиймуу, хихи. Бядны зарим блогчдод нэлээд түгээмэл байдаг нэг зүйл “гсн” гэх мэтийн ярианы эрчээ сулруулдаг оруулсан үгсүүд /оруулсан гэвэл зөв үү/ хүний өөртөө итгэлгүй байгааг илэрхийлнэ :D Гэхдээ энэ удаа зүгээр л аальгүйтжээгаен. Яаая, тайлбарлаад наасан, хэхэ, цааш нь үргэлжлүүлэх үү гсн,хихи, тайлбарлах гэдэг үг ойлгуулах, ярих гэсэн утгыг илэрхийлдэггүй, харин өөрийгөө зөвтгөх, хамгаалах, батлах гэсэн утгатай. Эх сурвалж: / Я. Цэвэл биш шүү/ Я. Нана-гийн тайлбар толь
.

Monday, December 31, 2007

SHINE JILIIN MEND HURGIE.


Бүх сайбер найздаа одоо яааг гарах гэж байгаа шинэ 2008 оны мэндийг хүргэж санаж хүсэж, зорьж тэмүүлж явдаг бүх зүйл тань санасан ёсоор тань биелэх болтугай гэж хүсье.
Засаршгүй өөдрөг, цоглог, аз жаргалтай анд Нана нь та бүхэндээ аз жаргал амар тайван, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсч, бүр өөрийнхөө аз жаргалыг ч та бүхэндээ энэ бичлэгээрээ сэтгэл харамгүй илгээж байгааг минь хүлээн авна уу. Энэ ялдамд өнөө өглөөхөн чаталж, хамаг аз жаргалаа хайр харамгүй өгчөөд өөрөө хоосон үлдсэн ч яахуу гэж бодогдуулсан тэр найздаа, надад тийм бодол сэтгэл төрүүлснийх нь төлөө баярласнаа илэрхийлье, их олон хүнд намайг өөрийн аз жаргалаа харамлалгүй өгөхөө илэрхийлэхэд хүргэсэн, тийм буянт сэтгэлийг төрүүлсэн анд минь ирэх жил хамгийн их аз жаргалтай байх болно гэдэгт, сэтгэл зүрхэнд нь бүдгэрч балрахгүй гал дөлийг би болоод бас Бурхан болоод бас ертөнцийн олон сайхан хүмүүс , ертөнц бүхлээрээ өгнө гэдэгт итгэж байна, бүх уншигч, найзуудад маань, надад бас адилхан өгнөө гэж итгэлтэй байна. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсч ирэх онд бие биедээ урам, аз жаргал, хайр, гэрэл гэгээ сайн сайхан бүнийг харамгүй өгөхийг, сайхан сэтгэл, хайр энэрлээрээ үргэлж бие би?сээ дулаацуулж, халууцуулж явахыг хүсье.

Tuesday, December 25, 2007

Итгэл эвдсэн Гийтлаар довтолгоо

Сурагч байхдаа:
Нэг хүүтэй эгээ нь лоог найз оо, тэрэндээ охин найрч өгөх гээд гүйнээ бас, хавийн амьтан тэр байтугай үерхдэг охин нь атаархахаар найз байлаа гсн.
Оюутан байхдаа:
Бас нэг залуутай найз байлоо чи минь. Нөгөө олны дундаас онцолж сонгосон нэг бол биш шүү, нөхдөө, андуурч эндүүрэв!!!
Манай байр баруун тийшээ харсан, тэдний байр зүүн тийшээ харсан, манайх 2 давхарт, тэднийх 9 давхарт цонхнууд нь нэг нэгэндээ харагдажээдий.
Орой хүн яааг сайхан гичээлдээ хийгээл суухаар өнөөх чинь өлийгөөл ороод ирдгийн, би дэвтэр номоо дэлгэсэн чигтээ амыг нь хараад суучдийн, тэгээл яахуу, сайн найз, сайхан анд минь гээл бодоолайлаа, бодоолайлаа. Аав маав нь манай аав, маав, нагац магацтай бас найзийн байку юу даа. Амаа цууртал ярьж ярьж гараал явна, гэртээ очоол манай күн унткүүшт, гичээлээ хийнэ, би тэрийг гарснаас хойш гичээлээ хийсээр шөнийн 2-3 хүргээл унтадгий, тэр суугаал хоцордгийн, яаж мэджээгаан гэж үү, цонх нь гэрэлтэй. Тээд 5 хүртэл лав хичээлээ хийдэг байх.
Бүтэн жил орой болгон орж ирж суужээгам. Хөдөөнөөс нагац нь тэднийд ирээд хэд хонохдоо орой болохоор хаачаад байгаен гэжээ. Манайд очоод байгаен гэжээ. “Ганцаараа амьдардаг, айлын нялх охиныг жимсэн болгочуузай гээд байгаам даа сайхан гар чинь, өөр шигээ бододгиймуу хаашааен” гэж ирээл, надад ярьжугаам, хөөрхөн найзайсан байгааз. Цагаан сарын л үеэр ш тээ уг нь.
Гэнэт нэг өдөр хавар тийшээ, ногоо сайхан ургаад сэтгэл нь хөдөлсиймуу яасий, манай хүн нагац шигээ болох дөхдөг гэжийштээ. Тэр үед ч итгэлийг эвдсэн Гийтлаарын довтолгоонд өртөөд дээшээ чирдаак гарч гүйгээд 9 давкраас агшиндмаар санагджуулэй. Би уурлаад хэлсэн байку юу : би 10 жилд байхдаа ангийнхаа хүүхэдтэй зүгээр л найзалдаг байсан, чам шиг ингэж байгаагүй, чамайг би ингэнэ чинээ санасангүй даанчиг яавдаа, итгэлийг минь алаад хаячлаа чи, ЦЦЦЦЦЦЦЦ /шогшролт/ гэж гээл...тэгсэн өнөөх хэлдэг байкуу юу: Та нар чинь хүүхэд байсан, мэдүү гээл.
тэхээр нь би: Тэгсэн чигсэн одоо ч гэсэн л яг л тэгж найзалхийм чинь гэсэн чинь
- Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зүгээр найзалдгүйм гэжугаам өөдөөс.
Тээд тэрнээс хойш би хаалгаа тайлж өхөө бүр мөсөн болций, тээд найзлахаа ч больций, гэхдээ одоо яаг юу болсон порцеээссыг яруу тодоор яриад өгий та нарт, айн гэжий даа:
Тэр намайг үнсэх гэсий. Би тэхээр нь аймээр уурлаад
- Чи ямар сонин симфони вээ гэсийн. Тэгсэн тэр:
- Чи ямар сонин удирдаач вэ гэсийн.

Thursday, November 01, 2007

Нөүтбүүкээ угаагаад... сэгсрээд... хэцэн дээр тохцон хараад суужээвуул яажийнн?

Санаагаа зөв илэрхийлж чадахнүү гүй юү?
Блог гэдэг ертөнцөд орж ирсэн хүмс энэнд нойр хоол, хамаг цаг заваа өгөөд л... хайр дурлалтай тэнцэхүйц хүчээр хүн төрөлхтнийг блог татаж байх шиг байнаа...
Шалтгааныг нь эргэцүүлэн бодуул давхардсан байдлаар олон л юм санагджээнн:
Хүн өөрөөрөө байж болдог цорын ганц газар- хүссэнээрээ юу гэж, яаж ч бурсан болно.
Алхам бүрээ нийгэмд, хүмүүсийн жишигт нийцүүлэх гэж ядарч зүдэрч, тэрхүү ачаандаа түүртэж явдаг хүн таны хамаг ачаанаасаа салж, ганцхан өөрөө өөртэйгөө, өөрийн хүссэнээрэ жигүүрээ дэлгээд нисдэг газар... бүхнийг орхиод хязгааргүй эрх чөлөөг мэдэрдэг орон зай- энд чи тйим байх ёстой гэсэн элдэв итгэл найдлага, хүлээлт, нийгэм эрх зүй, ёс ёуртахуун, шашны хэм хэмжээс, дүрэм журмуудаас ангид байж болно, нэг ёсондоо аглагт ганцаараа байгаам шиг байж болно...Одоо хэлчий хүмүүсээ... зараа хэлсэн байлээ,,, бусдын эрх чөлөө рүү халдсан гэзраас чиний эрх чөлөөний төгсгөл эхэлнэ гэж... ганган шүү... хүмүүсээ... Эрх чөлөөний энэ утгаар нь хүн татагдалгүй яахав, үгүй гээд үзэлд ээ: ицийцст хайр дурлалд татагдаж татагдаж, хайрлан дурлалцагч маань маньд ийм эрх чөлөөг олгож чадах билүү?
Тэрэнд таалагдпахын тулд нэлээд олон баг өмсөх хэрэг гарнаа даа, хувьдаа би лав ямар ч дурласан залуугийн өмнө хэзээ ч баг зүүкүай, байгаагаар минь хүлээж авч чадуул тэр л биз, үгүй бол тэрэл биз, байгаагаар нь хүнийг хүлээж авч чадкуйлайгаа бол тэр өөрөө болоогүй ээ гэсэн үг, тиймээс баг зүүхгүй байх нь маньд бол ашигтай, алдчих вий гэж эмээхгүй тул асуудалгүй.
За хаашаа хадуурчээнаа?
оон, тий, энэ орон зайд хүмс хөлөөрөө толгойгоо хийнүү , толгойгоороо хөл хийнүү, хүмүүсийн - бусдын өмнөөс санаа зовдгоо больмоор байгаан: Би ийм штээ, тэхэд чи ийм байна гээд төгс төгөлдөрийн жишээ болох гээд ядчихдаг. Бурхан хэнийг нь зөв гэх бол. Төгс байлаач хүнд өөрийгөө тулгах гээд байгаа НаНа МаНа-тангууд буруутах биз, гэхдээ Бурхан бол шүүж мүүдгүйм байгааздээ, бяд л нэг нэгийгээ шүүдэг болохоос.
Улаан Бурханч байсан Нана Бурхан байхгүй гэсэн үзэл рүү гальтирч ирчээд байгаа, яахуу нэг юм ойлгосон хэрэг...
Эрсэн л олкүй, эрээгүй нь олкүй гээл нэг үг байдым билээ.

Гэснээс нээрээ блог бичээд байгаа нь өөрөө эрэл хайгуулын нэг илрэл л дээ, яахуу, нана үүнийг мэдээл байган. дээрх үг угаасаа ертөнцийн бүх юмны утга учрыг хэлээд байгаа болтойм билэ.
Коммент бичигдэггүй болгоо хаячий гээл сүүлийн хэд хоног бодлоо...чадкуйлайна: Блог гэдэг өөрөө хувь хүний шинж чанартай ч асар их бие хүнийг, Би гэсэн үзлийг, Эго-г урамшуулдаг, тэжээдэг хүчин чадлын хувьд бол энэ дэлхий дээр өөр юутай ч зүйрлэшгүй агуу нүсэр хүчтэй...
Коммент бол түүний хүнийг алдаг өнөөх сум нь ...Эго-гэж зэвүүн нөхрийг тэжээгч...урамшуулагч...Эго-гоо алчих санаатай их дайтадгийн,,, энэ блог гээч юман дээр нэг тэжээгдэж байгаамаа... Энэ тэхээр блог, комментноос татгалзах шалтгаан...мөн үү, айн?
Энэ дэлхий дээр өөрийг чинь бөөн цөөнөөрөө ингэж их зогсоо зайгүй хүрээлж...магтаж... хэлсэн бүхнийг чинь сайн сайхнаар хүлээн авч, тайлбарлаж... бас буруу зөрүү санаатнаас өмгөөлж... хамгаалж... элгээрээ их бууны ам таглахаас буцкуй сайн санаат сайхан сэтгэлт хүмүүсийн урам... дэмжлэг...санаа... оноо... ухаарал...Хүн зовлонг даадаг... жаргалыг даадгүйм болохоор ... энэ их анхааралд согтоод л... ЭГО нөхрийн integral growth -ыг анзаарахqui.

Анх блог бичиж эхлэхдээ комментод ач холбогдол өгдөггүйлайлаа...сүүлдээ ч би блог дээрээ зарласан блог руу хүмс шурхийгээл ороол хүн бужигнасан блог болцныг нь хараал... энүүхэндээ цээжээ дэлдмээр болоол...болоол... тэр блогчноос хамаарсан хүчин зүйлүүдийг нь мартасхийгээл.. манантасхийгээл...нана өөрийгөө зар сурчилгааны ейжинси- гээр төсөөлцөн гүйжэйнүү гөө юу? заа энэ бол манай гошин шогийн жоохон гэтрүүлэгтэй үзэгдэл нь явжээнааа. Эгойзмыг тодруулахын тулд хэрэглэсэн гүч нэмэгдүүлэх арга гэжуга...
Хүмсээс хамааралгүй байх дасгалд нэлээн сайн дадлагжсан, таалагддаг, дурласан, хайрласан залуудаа ямар сэтгэгдэл төрүүлэх тал дээрээ ч хүртэл ач холбогдол өгдгүй Нана Блогт , коммент 2-той эгогоо булаацалдаад байгаагаа байнга олж илрүүлээстэй: Энэ өөрөө асуудал шүү, ганц Нана-гийн асуудал биш... блогчдын... бүх нийтийн... завгүй... нэг нэгийгээ анхаарч... хайр халамжаа нэг нэгэндээ илэрхийлэх завгүй технократ ертөнцийнхний нэг тайтгарал...тайвшрал... өөрийгөө илэрхийлж бусадтай хуваалцах нандин арга хэлбэр...бөөгнөрч суугаад ярьж байгагаас илүү нандин...яагаад? таныг гадаад үзэмж...өнгө төрх... ээрүү гацаагаас чинь шалтгаалахгүй бид анхаарч сонсоно... чивэлт хорвоогийн өнгө мөнгөнд автахгүйгээр чиний түрийвийг өнгөлзөхгүйгээр, царай зүсний хөөрхөн сайхнаар дугаарлахгүйгээр чин сэтгэлээсээ сонсоно...анхаарна... юу ч бичсэн бараг мияалахгүээ-хөөрхөн сайхан хүүхдэрхүү сэтгэлээрээ хүлээгээл авна... за одоо энэ талаас нь хархаар зүгээрч юм шиг... За мэдкүай, мэдкү... тхдээ л комментгүй болгохгүй бол ... энэ хүний эготойгоо хийсэн дасгал сургууль талаар өнгөрөх вий дээ... хүн гэдэг чинь өчүүхэн ч амьтан юм шүү дээ... гээл бодхийм, гөөмөн өчүүхэн юмнаас айваа...гэхдээ юм өчүүхэндэхгүй...гэхдэ ямар нэг их албан.. чухал сайт биш... нэг муу жижкен блог... за мэдкүай.. мэдкү...
Гэснээс
Амьдралдаа үзсэн хамгийн алиа зүүдээ ярьж өгөх үү? Нөүтбүүкээ угаагаад... сэгсрээд... хэцэн дээр тохцон хараад суужээвуул яажийнн?

Saturday, October 20, 2007

ТАНИЛЦУУЛГА-ГАЛЗУУ СЭЭГСИ БИЧЛЭГ ХИЙХ САНААТАЙ

Profile- ee oorchilsontei holbogduulaad;


NANA БИЧИХИЙГ ХҮСЧИЙНЭ: болоог гэхээр л хүсэл тачаал буцлаадайхын, энэ блоог гэдэг ёмыг хүсч тачаадаад, хүсэл тачаалаа барьж дийлкүен: нэг найз маань хэлжийнэ: чиний бичлэгүүд lost realist bish-post cubic bichleguud geel...teheer ni bayasaal ... tolovlogool:
Бичихийг хүсч байгаа сэдвүүд:
1. күмсүүдийг, өнөөх гудман дахь, ирстраан дахь хүмсүүдийг хараад уншиж байгаагаа: илангуяа атуусны буудал, бүүр го го , бас зөрөөд өнгөрчоогоо күмс... за ернөл го го-гүй газар байкуу./зооз болзох залуу олдкүүшү ингээд байвуул/ Өөрөө эвгүй тайван нөхөр л умшиж чадах байх, ажигламтхай нтр бол хамаараагүй байх оо,гол нь, сэтгэлгээ явжугам цаана нь, тэрийг нь унших -сэтгэлгээ ...
2. нэг чухал рийп бичлэгийн санаа бүтэн жилжнгээ толугайд эргэлджийнээ.аймаар сээгси бичлэг гсн.хэхэ.тэрийг ярьчхаар хүмс асар буруугаар ойгоод зовлонтой байды.нэгүүл нана-тай сээгсдэх гээд, нэгүүл энэ ертөмцийн бүх эрчүүлтэй сээгсдсэн гэж ойлгоод... хүмс бас хэхэ, сонин шo, тээ, хэхэ... тээд хүний юуг яаж хүлээж авчээгаа нь өөрийнхөө сэтгэлгээг илэрхийлээд, илангуяа хар бараан өнгөөр ойлгоод байвуул бол өөрөө өөрсдийгөө ёманд хийх гэж яарчугаам.
3. Тайван байх: тайван байх гэж хүчлэхийн уршиг... тайван байх гэж хүчилж байгаа нь өөрөө тайван биш байгаа порцээс ём шиг...тээд нана бисалгал хийдгүү күнд гар ём байгаан, байгалаараа л... хүүе, тэхдээ нана битий бисалгал хий гэж хэлээгүүмшү. Бисалгал хийгээл байвуул тайван болийшт. Юм их олон талтай.
4. Урлаг... тэр думадаа дуу: дуучны дотоод сэтгэл, сэтгэлийн өнгө дуугаар илэрхийлэгдэх нь-хүмүүст хүрэхүй- /үүгээр дисеертааци бичидиймуу/
5. Жинкэн монголоороо бичхгхээр хуруу буруу үсэг яваад Нана-ийн интернет тоолууртай, өмнөх бичлэг аймаар удсан... ёстой хцүү байсан, соори, тэхдээ засарна гэж бодчээгоо. Ирээдүй байгаа, Хэрвээ офлайн бичлэг хийж чаддаг болчуул асуудалгүй, н тлаар судлгаа хийжаагаа. Тиймээс түр хүлцэл өчий. Ано-д бол гомдоогүй шүү, үнэн юм ярьсан байлээ, манай үеэл хүртэл үгийг нь ойлгохгүйм, ядраагаа хаяхий гээд байды, тэгээд би өөрийнхөө аялгаар л бичжээгaaшт гэхээр

- үгүйшт, бодит байдал дээрээ өөрөөр ярьдаг гээд байдын, гаргаж хэлкүү дотроо үгээ бодохоор дутуу хагас бодогдоод, өөрийн яриа, хэллэгээсээ өөрөөр ойж тусаад байдым болуу гэж боджвайгаа. Тэгээд хэлбэр авч амжаагүй зуурдын төрөлдөө яваа бодол дахь үгс, бардыг туулаад хэлбэр авч үсэг тэмдэг болон буусан ярианы үгс сэдвээр бас дисертааци бичхгэжаагаа. Тийм болохоор хэд хоног хуучин маягаар бичих байх, харьцуулж судлах ажил байна, бас, дахиад хүлцэл өчий.

Monday, October 08, 2007

Amraltaas duudaj iruulsen Mongol Ardiin shuleg

Би өглөө цайгаа уугаагүй
Яагаад гэвэл чамайг санаад
Би орой хоолоо идээгүй
Яагаад гэвэл чамайг санаад
Би үдэш унтаж чадаагүй
Яагаад гэвэл өлсөөд....

Friday, June 08, 2007

эрчүүд лээвчиг өмсөхгүй байгаа нь бүүр эгдүү хүргээ хаячлаа.

Бүсгүй жинхэнэ жендердсэн байшт, өмнөх бичлэг дээр. дэгсэн чинь байштээ чихэнд чинь хэлий гсн, хэхэ хүмсүүд дагаал бас баахан жендрийн аcуудал үүсгээ хаячхиймаа. Зэээ:
Хүйс---- Жээндp
Бүх нийтийн асуудлыг хамардаг ---Тодорхой асуудлыг хамардаг
Тогтвортой ----Хувирч өөрчлөгддөг
Биологийн---- Зориуд бий болгосон
Урьчлан тодорхойлогдсон-----Нийгмийн хөгжлийн явцад бүрэлдэн бий болдог
Маргаангүй ----Маргаантай
Үнэмлэхүй ---Харьцангуй
гэжугаам. Тэхээр чинь эрэгтэй хүн зогсоогоороо морь хардаг чинь хүйсийн асуудлуу?
Хуриман дээрээ палааж өмсөхгүй байгаа нь эрчүүл хэтэрхий жендерийн асуудал үүсгээд байгаам биш үү?
Гэтэл эрчүүд лээвчиг өмсөхгүй байгаа нь бүүр эгдүү хүргээ хаячлаа. Хүйс жээндрийн асуудлаар лаг сонгодог жишээнүүд олох санаатай эхэлсэн чинь хэхэ, бүүр бухимдал үүсгэчлээ байна гсн.

Tuesday, March 27, 2007

Nana`s birthday

Алтан зоос олсон гуйлгачин баярлах шиг
Амьдрал чамайг би ямар их хайрлана вэ
Амархан үрж дуусгаад ахиад л хоосрох шиг
Амьдрал чамд би ямар их бухимдана вэ?
О. Дашбалбар

Wednesday, January 03, 2007

давуу тал ихтэй, түүнийгээ мэддэг байх тусмаа

Мартсанаас өнгөрсөн жил би 2 залуутай танилцлаа, гадаад дотоодод амьдарч галуу шувууны мах идэж, юм үзэж нүд тайлсан, соёл боловсрол өндөр аятайхан залуус байсан гэжууга. Би ч угаас хүмүүсээс олон асуулт асуух дургүйм болохоор юм хүм асуугаагүй, далдыг хардаг нүдээрээ Наран улсад сургууль соёл төгсчээ гээл бодчихлоо. Хэхэ, нээрээ тийм байсан шүү. тэгээд дараахан нь нэг санамсаргүй нэг нь ярьж байна аа:
- Гадаад хэл дээр сайхан эссэ бичиж, илтгэл тавьж чаддаг бол хүн тэр хэлээрээ яриад байж бас болжийноо, тийм биш байж т хоёрын хооронд тайнкс энтэр гэсэн юм ярьж загвар үзүүлээд байдгийн манайхан гэжийна.
Нөгөөх нь дараа нь санаа нь зовсон бололтой
- Манай энэ чинь гадаадын олон оронд удаан амьдарсан хүн байгаам гэж хэлжайгаам.Би гадаад энтэрээр овоо ярьж эхлээгүй байсийн, хэхэхэ.
Тэхдээ би бододгийн: Энэ Монголд хэл ус сурах гээл яджыгаа нөхдүүд яахав дээ, ярьж л байна биз, ярих л хэрэгтэй шт, хэзээ гэж гадаадад очиж ярьж, эссэ бичиж илтгэл тавиж сурах тохиромжтой цагийг хүлээгээл дугай суужийхийн. Хэл ус сурсан нөхдийг харж байхад хэн зоригтой ярьж, оролдож байсан нь л хожсон байдгийн. За тэгээд гадаад дотоод явж, галуу шувуу иджийсэн нөхөд өөрт олдсон өчүүхэн завшааныг давуу талаа болгоод бусдыг төгс биш байж миний хажууд юм яриад гэсэн санаагаа тэгж илэрхийлээд, өөр давуу тал байдгүйм болуу, эсүүл өөрсдөө хэт даруу хүмүүс тэгдгийн бол уу? гэж. Их юм мэддэг байх тусмаа, бусдаас илүү давуу тал ихтэй байх тусмаа, түүнийгээ мэддэг байх тусмаа л хүн өрөөл бусдыг дээш өргөх, дэмжих, урам өгөх , нигүүлсэх сэтгэл чанар ихтэй байдаг гэж би боддогийн. Ер нь ч тийм л байдаг даа.

За одоо өнөө 2 ч блог уншжийгаа бол намайг бараг таньчих байх даа, нэр нь энд тэнд цохиж яваа харагдсан, хэхэхэ.

Tuesday, January 02, 2007

shine jil, sonin saikhan

Шинэ жилээ санасныг бодуул хөл хөөртэй, нүсэр угтлаа. Талбай тойроол, гэртээ ирээл, 4 өнгөртөл ТВ үзээд, унтаад, өдөр нэг өнгөрөөж босоод, усанд орж, хоол хийж идээд, ном уншаад тэгээд дахиад унтаад сэрээд дахиад ном уншаад, дахиад жоохон ТВ үзээд, дахиад өнөөх ном, (уншиж дууссан) тэгээд дахиад унтаад-өнөөдөр! hehe. Ийм их завгүй байсан хирнээ зөндөөл их юм бодож энэ муу толгойг зүдрээв.
Талбай дээр 500-1000 төгрөгний салютнууд дундуур явж оныг угтах тэр санаа дэндүү эрсдэлтэй санаа байв. Манай дүүгийн чих түлэгдсэн!!! Харин би тэр хямдавтар салютнуудаас зугатааж гүйсээр байгаад л он гаргав. Их зугаатай ч юм шиг, тэнд он гарч байдаг би толгой, нүд чих энтэрээ дараал зугатаагаал гүйжийдэг. Хятадад баяр баяраар л олон хүний нүд чих ажиллагаагүй болж, толгой түрүү нь гэмтдэг тухай урьд нь уншиж байсан болохоор нэг муу юм гэмтэл бэртэлгүй шинэ онтойгоо золгов шив, харин дүү энталаар уншиж байгаагүй болохоор чихээ хуйхлуулсан гэжууга. Ууг нь би хэлмээр л байсийн даанч
1-рт: баяр болж байхад бэлэг дэмбэрэлгүй юм ярих гээд гээд
2-рт: Хүний сэтгэл санааг түгшээж өөр шигээ бэмбэгнэж шинэ жилийг угтах амьтны тоог нэгээр нэмээд яршиг гэж бодоод,
харин 30000-ийн салютууд нь үүнэн тасархай наасан, биднүүс орилоол, гашгираал, хүннүүс хипоопоол, дүүрэг бүр нэг тайз зассан байсанлдаа, манай дүүд нэг электрон тайз нь лаг таалагдах шиг болнолээ, дахин дахин л хөөрхөн тайз засчиж гэж хипоопдож байсан, оюутан байхдаа электрон самбар энтэр хийгээд ч байлуу, яалаа. Ганган хүүхэн хавар намар гэдэг байнга л надтай тохиолдхым, би тэнд чинь дахиал захаасаа зайрмагтсан амьтан явжылээшд. Дараа нь бараг нүд ирмэх зуур талбайн бизнесменүүд гэнэт байхгүй болцон байсан, нөгөө ТҮЦ нтрүүд гялс хоосорч, талбай дүүрэн аймаар их хогонд бүдэрч унах шахаал арай гэж хогноос гарч гэрийн зүг...
Нээрээ бас нэг сонирхолтой зүйл нь гэрийн гаднаас такси барьсан:цан хүүрэг савсуулж, цас мөс болсон машинд суугаал талбай орсон, бив битүү цасанд хучигдсан машин ирж зогсохоор нь төрөлхийн хайнгийн болохоороо гараажгүй машин уу гэж ч санаанд орсонгүй, харин эсрэгээр гаражнаасаа дөнгөж гарч иржайгаа машин юм боловуу гэсэн хайнгадуу бодол толгойд орж ирээд, хахаха... тэгээд дүү хөөс хөлдөөцөн машин байна гэхээр нь л ааан гэж жираф царайлав. Тэгээд өөрийгөө цастай шинэ жил хийсэнд тооццоон.

Monday, November 27, 2006

Алс хол Америкт суугаа Хэнтий нутгийн анд Амар, Чандмань нартаа

Найз Чандмань блогтоо "нутгийн ах миний хайртай ах Чингис хаан хамтлагийн Жаргалсайхан" гэсэн байхаар нь нутгийн ах гэснээс улс тунхагласны баярын хүндэтгэлийн концерт Тусгаар тогтносны 82 жилийн ойд гэхээсээ илүү Танай нутгийн агуу хүмүүст зориулагдсан, маш сайхан концерт болж өнгөрлөө. Хөгжмийн зохиолч Лувсаншарав гуайн 80 насны ой, их эзэн богд Чингис хааны туурга тусгаар Монгол гүрэн байгуулсны 800 жилийн ойг давхцуулан Монгол улсын төр засаг, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамаас ( ингэхэд яамны нэр гуншин зөв явжийна уу, яанаа /хэлээ гаргав/ , сэдвээс хамаараад цаашид дуу хөгжмийн яам гэх / ) дуу хөгжмийн яамнаас хүндэтгэлтэйгээр зохион байгуулсан арга хэмжээ юм байна. 2 жилийн өмнөөс төлөвлөж бэлтгэсэн концээрт гэсий шүү, нээрээ.Сийлэгмаа, Амгалан гэх мэтчлэн өөр өөрийн үедээ урлагийн ертөнцөд цахиур хагалж явсан, өдүгээ ч үнэ хүндээ алдаагүй МУСТА- гууд коомоороо дуулдаг найрал дуунд нь зогссон нижгэр концээрт болсоныг үгээр дүрслэхэд миний эзэмшсэн Монгол хэл даанч дэндүү мохоодох буй заа.Миний мэдэхээс Ардын жүжигчин Жаргалсайхан, Ардын жүжигчин Хайдав, /цаашид АЖ гэх / АЖ Самбуу,Зангад, АЖ Жавзандолгор, МУГЖ Цэцгээ, Баярмагнай, Түвшинтөгс, Долгор, Далантай гэхчлэн дуучид байтугай бүжигчид нь ч хүртэл дан гавьяатууд байлаа. Хэзээ ч авч үзээгүй алдар цолноосоо урьдчлаад, авсан нэгнийх нь бол өмнөөс нь залхччихсан хүмүүс хүртэл хэд хэдэн алдарт хүн нэг тайзан дээр, нэгэн зэрэг гарч ирээд хамтдаа дуулж бүжиглэхэд дуу, хөгжим, бүжигт нь баясахаас гадна олон алдартан нэгэн зэрэг цугларснаас нь үнэхээр их кайф авч, Монголын гавьяат ардууд маш олон болох болтугай гэмээр байсныг бодохул энэ урлаг гэдэг хүний санааг суурин дээр нь ная эргүүлж над мэтээр тоглосон үнэхээр аугаа их зүйл юмдаа гэсэн бодол төрж байснаа нуух юун, хэхэхэ. Өө нээрээ мартаж санаснаас Монголын Улсын урлагийн ертөнцийнхнийг Үйлст эмч лугаа адил эх барин авч ирсэн, эх барьсаар байгаа, цаашид ч эх барин авсаар байх эрхэм эмэгтэй, СУИС-ийн багш, профессор МУГЖ Наайдалмаа багш ирж ая дуугаа өргөснийг хэлэхгүй өнгөрвөл нүгэлтэй болноо, хөө /нүгэл буян жүжгийн дуу аялах/. Тэнд өргөгдсөн дуу хуур, ая дангуудын сайхныг яруу тод илрэхийлэхэд хүчин мөхөсдөж байгаа ч нэг зүйлийг хэлэхгүй байж тэсэшгүй гэсэн, АЖ Жаргалсайхан гуайг Хэрлэн гээл дуулахад нь дуу дуучин хоёрыг нэг гэдгийг мэдэрч, дуучин дуу хоёртой би ч цул болон алдвай. МУ-ын хөдөлмөрийн баатар Лувсаншарав гуайд төр засгаас бүх шагналаа аль уже өгөөд шагналын сангаа хоосолсон байгаа бөгөөд өгөх шинэ алдар цолыг одоогоор бодож олоогүй тул дахин гэрлүүлэхээр болсон уу яасан эсүүл гэр бүлийнхнээсээ тусдаа амьдраад бүүр их бүтээл туурвиарай гэсийм болуу, байр өгөхөөр болсноо УИХ-ын дарга Нямдорж албан ёсоор зарлаж, дуу хөгжмийн /яамны/ сайд Ө.Энхтүшвин харьяалах салбарын эцэг хүний хувьд хүүдээ бэлгийн морины шүдийг татаж үзэж боломж олголгүй учир битүүлэг бэлэг гардуулж, Хэнтий нутгийн зөвлөл суудлын машин бэлэглэж байгааг Хэнтий нутгийн хэл амаараа ч гүйцэгддэггүй, хийдэг бүтээдгээрээ ч хоцордоггүй ганц Цоглог бүсгүй болох Арвин эгээ сүр жавхлантайгаар мэдэгдэнгээ өөр лугаа адил цоглог байхыг ерөөж... уг машин маргааш гаалийн хашаанаас мэндлэнэ гээд гүрийсний улмаас түлхүүрийг нь өнөө орой 18,00 цагаас СТӨ-нд болох мөн л Хэнтий тийш зурайх Мянганы замыг нээх ёслолын ажиллагаан дээр гардуулах болсоо. Ингээд Хэнтийгээр амьсгалсан энэ өдөр Хэнтий нутгийнхантай нэг суурин дээр нь "ооптом" танилцаж, ураг барилдахаа дөхөв гэсэн, хэхэ. Хүн болгон Лувсаншарав гуай, Чингис хоёрын агууг тэнд гайхан шагширч байгаам. Ерөнхийлөгч хаанаас сонгогддог вэ гэхэд нэг жаахан хүүхэд Завханаас гэсэн гээл нэг онигоо Намбарын Энхбаяраас өмнө байсан лугаа адил аугаа хүмүүс уултай устай Хэнтий нутгаас, Хэрлэнгийн голыг дагаа л төрдгийн байна гэсэн их мэдлэгийг оюундаа хурааж аваад гэрийн зүг буцсаан, Хүүхнүүд ээ, хүүхдээ гаргахдаа Хэнтийд очиж амаржаарай гэсэн, хэхэ.
Далимд нэг бичкээн мэдээллийн шинжтэй зүйл хүргэхэд кюмсүүдийн өмсч ирсэн хувцасууд эзнийхээ дотор талыг яг илэрхийлдгийг анх удаагаа хурцаар сэрж мэдэрсэнийг минь яаваа, минга сонссоноос нэг удаа нүдээр хар гэж юутай үнэн /шогшров/. Хажуу хавирганы хүүхнүүд Арвин гишүүнийг саальчин шиг гэж гэхээр нь нүдийг нээх томруулан хартал нээрээ сайхан харагдахгүйм аа, нимгэн богинохон зуны палааж баймаар цайвар ногоон өнгийн материалтай дээл, дээр нь Энэтхэг, Түрэг зүгийн гаралтай байх гэмээр тэхдээ аймаар зузаан бараан бор өнгийн олс тааран даавуун бүсийг дамбайтал нь уясан байгаам, Гүй таминь ээ, энэ бүсгүй чинь багтаж ядсан эрч хүч, хэв загварт баригдаж чаддаггүй хүн байш дээ, хүмүүсээ гэж дуу алдахаа шахсан ч амиа бодон энэ их мэдлэгээ бас л өөртөө хурааж үлдээв. Түүний тухай аль олиггүй муу үгээр л буудахаас сайныг нь харж хэлжийсэн нэг ч хүнийг сонсоогүйгээ санав. Арвин эгээгийн тайзан дээрх тэс хөндлөн дүр л лав маш их таалагдав. Минга сонссоноос нэг удаа нүдээр хар гэж юутай үнэн...

Saturday, November 25, 2006

Монгол улс тунхагласны баяраар "Эх орон бат оршиг" хүндэтгэлийн концерттойн байна. Үзэх гэж 2 билет олж авав. Хамт ажилладаг дэлхийн мисс баймаар ижилгүй хөөрхөн охин
- Пий паа, тийм концерт үзээд байхдаа яахав дээ гэж газар доогуур оруулах шахав.Орчин үеийн биш хачин юм үзэх гэж байгаа нь түүнд хачин санагджугаа. Хэрвээ би ичиж зовж энтэр болсон бол бүгд намайг хачин юм үзэх нь гэж бодоцгоохоор байв. Юу гэж тийм юм байхав дээ, мэдрэлийн систем бат бөхөөрөө гахай, үхрийн шир шиг хүний хувьд ёстой шал тоохгүй шд, баян хүн лаагаа юу , луувангаа юу гэгчээр...
Аймаар итгэлтэйгээр гоё ш д гэж хэлсэн тул бүгд нээрээ гоё сайхан гээч нь тэр байх гэж бодов бололтой, үнэн юм чинь. Тэр охин Монгол улсын ерөнхийлөгч болох хүсэлтэй гэсэн, надад хүсэл нь ч гэсэн хөөрхөн санагддын, хүсэх тэмүүлэх юмтай байна гэдэг бас л нэг утга учир, айн? Ерөнхийлөгч болохоороо хүндэтгэлийн концертуудыг хүссэн ч хүсээгүй үзэх нь дамжиггүй , цагаасаа эрт өөрийгөө чилээгээд яахым, түүний зөвшт.
Гэснээс Нана гуай өнгөрсөн хагас сайнд авга эгчийн охинтой концерт үзэх гэсэн ч тэр хүсээгүй тул шал тоохгүй ганцаар гүйж очоод Мөнхийн залуу миний хайраа гэж дуулдаг Бямбажавын концертыг үзцэн гэжугаа. Тэгээд найз нөхдөөс тас нуугаастай, аягүй бол би Бямбажавт дургүй гээд үзкүй байх байсан, тэрийгээ "саначаад" хэлкүй яасын энэ тэр болно. Бас болоогүй ээ, өдөр нь талбай дээр аврах албаныхны нээлттэй мэдээллийн өдөр болж үлээвэр найрал хөгжмийн бүхэл бүтэн "чуулга" амплааггед тоглож будаа болгожугаатай таарч, талбайд саатаад,ганган хүүхэн хавар намар маруужин болдог гэгчээр өвлийн эхэн сард арьсаа гэрэлтүүлсэн нимгэн тиркоотой явжысан тул арьсныхаа хамгийн гаднах давхаргаасаа эхлээд зайрмагтаж эхэлжийсэн ч гүрийжыгаад амьд хөгжмийг дуустал нь сонсож, хаха, бараг бүжгэнд уригдах шахсан, бас ганцаараа явж таарсан.
Ажлын цагийг хайр найргүй үрдэг ч Зундуйн Доржийн хэлсэнчлэн "Ажилсаг шаавай бүсгүй" тул аль хагас бүтэн сайн голцуу концертыг үнэрлэж шиншээд л хааяа өөрийгөө баясгажийгаам. Рок поп, ип аапынхан бол Баасан ахын төөрдөг өдрөөр тоглуул арай илүү шаанстай гэж үзээд байх шиг байгаам. Оюутан байхад нэг найз охин маань хамт дуурь үзчхээд
- Хүү, хаа ямар гоё сайхан, гоо үзэсгэлэн бэ гээд бөөн юм болж, байнгын "посетитель" нь болёооо гэж хэлэхээр нь нулимсаа дуустал нь инээж билээ.
Дуу хөгжимд нугасгүй бүсгүй Хятадын гадаад бодлого лугаа адил төрөл жанрыг нь ялгаварлан гадуурхахгүй тэгш бодлого баримтлах үүднээс юу л бол юу үзэж харж сонсож баясжаагаам. 26-нд дүүгийн төрсөн өдөр, Эх орны төрсөн өдөр гэх балжинням дашнямууд давхцаж байгаа тул бүүр ч кайфтай үзхийн байгааздэ.

Thursday, November 23, 2006

Сонин уншлага хийлээ, хэхэхэ.

Амьдарч байгаа нийгэмдээ арай идэвхтэй хандаад үзий гэж өглөө ирэнгүүт сонин гарчиглав.”Хувь заяагаа сонгох нь”-ий зохиогч өвөөгийн дурсамжийг Элбэгдорж бичсэн байхыг нь гальт дуустал нь шудрахдаа гол санаа оноог нь шүүрдэж авч ч үлдсэнгүй, дам холбогдолтой ганц нэг өгүүлбэртээ өнгөрсөн цаг үеийнхнийг шүүж буруутгаад яах гэсийн болдоо гэсхийгээд, ерөнхийдөө өөрийгөө албадан, уншиж үзэх дасгал хийчих шиг боллоо. Баабар хажууд нь Муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй гээл бичсэн байхаар нь хүнийг газар доогуур ортол нь бичлэг ярилцлага, мэдээнийхээ хэрэгслүүр болгон ашигладаг нөхдийг уншаад ч яах билээ гэсэн шигээ ихэмсэг зангаар тоож шагайлгүй өнгөрөөд давхичав. Өдөр тутмын олон сониноос оюуны хоосрол руу түлхэхээс өөр унших юм олдохгүй нь хачин.
Булган аймгийн хөгжлийн тухай бодуул нэг нүдээ олссн зүйл бичсэн болтой, гэхдээ уншаагүй, гарчгийг нь харсаан. Өнгөрсөн жилийн өдийд нэг удаа очиж үзсийм, нэг жижигхээн сумын төв шиг санагдсан.Тэнд мартагдсан омгийнхон амьдарч байгаа юм шиг сэтгэгдэл төржийсан, гэхдээ одоо ямар нүдээрээ харахаа би таашгүй... Малайд Монгол эмэгтэйг хороосон хэргийн талаар эмэгтэй л нэртэйг бодоход эмэгтэй л байлгүй, нэг сурвалжлагч бодол дүгнэлтээ бичиж,гальт харагдсан үг үсэгнээс нь муусайн охид хүүхнүүдийг будаа болгосон байхаар нь айгаад бас уншсангүй, сурвалжлагчид ч бас юун буруу байхав, сонин уншлагаас хамгийн цочоож айлгасан зүйл нь энэ нийтлэл дээрх зураг, зургийг нь хараад дотор жинхэнэээсээ аймаар их муухай оргиж, байдалд орох дөхөв. Бадраа агсаны аав 2 ачдаа байр гуйж хөлөө хүрэх бүх газраар гүйж байгаа тухай мэдээ... хүүгийнхээ үхлээр бизнес хийгээгүй байлгүй дээ гэж бодов...
Оюуны хоосрол гэдгээс гадна оюуны залхуурал гэж айхтар зүйл байдаг болтой, уншсан юмгүй бүх хуудсыг нь эргүүлж дууссаны дараа хэрэгт дурлан сэтгэл хувирч Баабарын бичлэг рүү шагайв. Цоо шинэ боодол даавуугаар хог шороо арчаад дуусгасан айл хожим нь өөдлөөгүй гэнэ лээ гэсэн эмээгийнх нь яриа санамжтай зүйл байхийм. Ээж маань багаас л тиймэрхүү жишээ, домог яриж хүн болгох гээл үсээ цайлгаж ирж дээ хөөрхий гэж уясав. Бодох тусам аав ээж маань жинхэнэ сонгодог ээж аав, соён гэгээрүүлэгч хүмүүс юм даа гэсэн бодлоор сонин уншлага өндөрлөв. Сонин уншсанаас орж гардаг хэдэн блогийг бичлэг нэмэгдээгүй байсан ч цээжилтлээ уншиж цаг хугацааг хайнга үрсээн шиг хуучин янзаар амьдрий гэсэн дүгнэлтэд хүрэв, хэхэхэ.

Tuesday, November 21, 2006

Оюуны хоосролд дарлуулдаг байшт

Оюун ухаан зарчих ажил байхгүй болоод ирэхээр үүгээр түүгээр тэнэх далимдаа аар саархан бичкээн ажлуудыг хямсгардуухан шударсан болоо л, блог бол ажлын завсарлагаагаар биш, блогдох завсар зуур ажлаа хийдэг болсон байхийм, энэнд мэдээж бүсгүй буруугүй, ачааллаа хуваарилж чадкүй байгаа бусдын буруу, би өөрөө энхийн цагаан…
Болоогдож, хүн харын бичсэн юмыг уншиж савж унаал, элэг хөшөөснийх нь хариуд төлбөрийн нэхэмжлэхийг нь явуулах шахаал…
Өсөн нэмэгдэх хурдаар өөрчлөгдөн буй нийгэмдээ зохицуулж ертөнцийг үзэх үзлээ гэнэт асар хурдтайгаар өөрчилж бүх юмыг зоосны нүхээр харж, нэхэж болох өр төлбөр болон ашиг унагаж болох бүх л зүйлийг оюун ухаандаа РС лугаа адил калькуляааатрдж, мэргэшсэн төсөвчин, ня-бо нараас дутахгүй зах зээлд үнэ хүрэх тооцоо хийж, хайр дурлалыг нь байг гэхэд хаан эзнийг худалдаад авчихаар овоо хөрөнгө зоорьтой болж авна аа гээл суужийна. Хийх ажилгүй нөхдөд дургүйцэх сэтгэл төрж, өөрөө бол хөнгөн хялбар , амар ажлыг нь хайж , харин бялуу хуваахад бол хамгийн томд нь шунаж, нэрэлхэх юмгүй дайрчийх ч шиг...
Хажуугийн нөхөдтэй хоёр нэг үг солих зуур хошин шогийн мэдрэмжгүй энтэр гэж уур дүрсхийчих гээл .
Хийх ажилгүй хиймэл суртахуунт хүний ёсоор юунд ч хамаагүй сатаарч, хэнтэй ч хамаагүй хэг ёг хийгээл, хажуугаар өнгөрсөн нохой бүрийг муухай харж, хуцсан болгон руу чулуу авч шиджийнэ.
Оюуны хоосролд орсон кюмсүүдийн манлайд шалгарч компаний хөрөнгөөр бичил эрдэм сурах томилолт авч Улаанбаатар зочид буудлын ойролцоо очихоор тахсинд суулаа. Тахсийны жолооч дунд эргэм насны этгээд Улаанбаатарыг мэдкүй гэхээр нь уур дүрсхийв. "Цээжин дэх түймрийн утааг хамраараа бүү гарга" гэж Билгүүн номч Бямбын Ринчин хэлсэнийг санаад шүдээ зуун добрый царайлж Багшийн дээдийн баруун тал гэж хамаг сайхнаараа хэлсэн чинь бас мэдкүй.
Ямар мэдлэг муутай нөхөр вэ?
Хүний хэлэх хийх 2 ямар таарах албатай ч биш, зөрүүд зан хөдөлж, хачин хачин юм ярьж, хэрхэх реакцийг нь хармаар санагдав.
Өөрийгөө өдөр шөнөгүй л буудал хэсэж амьдардаг гэж мяалав.
Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Цэрэгт явж үзээгүй тул
Эх орондоо хэлж үзээгүй үгээ
Хэнд ч хамаагүй хэлж
Дутуугаа гүйцээх гэхдээ л
Чиний төлөө үхий гэж надад хэлсэн нөхдүүд

Хайрлаач намайг хайрлаач гэж

Харц илгээснийх нь хариу
Хань ижил чинь болий гээл
Хойгуур урдуур гүйлдээд байсан нь
талаар болж, горьдлого тасрахад

Хар сайхан үсийг чинь цайгаад ирэхийн цагт

Хаалгаа онгойлгож байгаад дуудсан ч
Харж үзкүй шүү, ай хөөрхөн Сүнжидмаа минь

гэж шантаажилж байхдаа зөрүүд мөрүүдөөр маань дуудаад байл уу гүйч билүү, дурлал сохор, дурласан хүн хүн сохор байдгийм гэсэн, хараатай байсан байна, тэд миний ийм зөрүүдийг харж чадсаныг бодоход лав жинхэнээсээ дурлаагүй байсан байж таарна. Тахсийнаас буухад сайхан бүсгүй ядаж нүүрээ харуулаач гэжийнэ, тоост орчлонгийн харгуйд тоож ч сонсолгүй, эвий муу замын ханиа эргэж ч харалгүй одов оо.
Улаанбаатар зочид буудал хаа байдгийг мэддэг би ч саяны нөхрийг бодуул овоо мэдлэг сайтайн.
Компаани хөрөнгө оруулалт хийхдээ байгууллага хоорондын харш ширшийг үзмэрч удган нараас асуугаагүй нь тодорхой, сургагч тал захын сонингоос олоод уншчмаар фоормл зүйлүүдээр залхаав.
Шинэ жил дөхөж ганцхан палаажтай бүсгүйчүүд нөгөөдөхдөө багтахгүй сандарч байгаа тул хоол идэхгүй гэснээр би ч олны жишгийг дагахаар болж хоол ч үгүй, урам ч үгүй, сурсан эрдэм ч үгүй, бүтээсэн зүйлгүй, оюуны хоосролд дарлуулсан нэг өдөр өнгөрөв.

Friday, November 17, 2006

Хаврын шувуу сэтгэл яаруулна
Гараад харна, миний ээжий
Харихын бодол намайг ээрнэ
Зөн чинь ниснэ үү, миний ээжий.

Энэ дуунд гүй мөн их дуртай байж билээ.
Үнэхээр хачин, би ч юм уу,хахаха, хэн ч ийн бүү мэд, яахын аргагүй л хэн нэгний дуулаад байгаа нь чихэнд яг сонсогдоод байдаг байж билээ. Онгоцноос буун буутал энэ дуу яг л чихэнд сонсогдоол байдаг байсын.
Онгоц тосоод ирсэн шуудангийн машинд сууж аваал сумынхаа холбооны гадаа ирэхэд
сургуулиасаа гарч явсан аавтайгаа яг халз тулгарна. Хэл чимээ өгөлгүй, дуртай цагтаа гэнэт л тэнгэрээс буугаад ирдэг дураараа охин нь иймэрхүү л сюрприз барихыг мэдсээр байж л муу аав минь цочиж сандардаг л байсан даа.
Гэнэт очоо л баярлуулах гээл тэгдэг байсан нь эзнээсээ түрүүлээд цөөхөн цөөхнөөр нөгөө ертөнц рүү явчихаад байдаг хэдэн эсийг нь бас үргээж байсын биш байгаа даа.
Одоо ч хэлж байж л очихгүй бол болохгүй гэж дур зоргоороо охин нь боддог болсныг бодуул аав ээжтэйгээ цуг хөгширч байна даа, хөөрхий. Хннн... бас өөрийгөө өрөвдөхтэйгөө, хахаха.
Тэгээ л аавтайгаа цуг гэртээ яваа л ороход ээж ажил руугаа гарах санаатай цүнхээ мөрөндөө дүүжлээл зогсож байдгын нээх сонин, ихэнхдээ л. Аав ээжтэйгээ ширээ тойрч суугаал сүүтэй цай, гэрийнхээ боорцог, хаха, яг тэр үед бол боорцог хоол биш болжыгаам да, бууз чануулж идээл... тэгээл аав ээж 2 ажилдаа яваал өгнө, орой ирнэ... шөнөжингөө унтахгүй ээжтэйгээ буу халаа л...
... манай сумыг тойрсон 4 уул шаргалтаа л, өвөл бол цайраал... гэр халуу дүүгээ л, ангийнхан ирж уулзаал .... сүүлийн үед их л хөгширчыгаан байлгүй, үргэлж л ностальждиж байдаг болов, хөөөрхий.

Wednesday, November 08, 2006

Galsansukh

ГАНЦААРАА АМЬДРАХАД ..
ТОЛЬ ИЧÈХГҮЙ,
ТОГОО ШАНАЛАХГҮЙ …
ХИВСЭНЦЭР ЗҮҮДЛЭХГҮЙ,
ХӨНЖИЛ ХӨЛДӨХГҮЙ …
ШИРЭЭ ЧИХГҮЙ,
ШАЛ ХЭЛГҮЙ …
ЧИ МИНЬ БАЙХГҮЙ,
БИ БУХИМДАХГҮЙ. . .


Хувь заяатайгаа би

Хувь заяатайгаа би ... эвлэрэх дургүй нь сайхан

Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан
Цагийн юм цагтаа гэдэг үг
Цээжнээс минь гардаггүй нь сайхан
Зовлон болоод ганцаардал гэдэг үг
Зөвхөн надад хамаатай байх нь сайхан
Ярихын аргагүй сэтгэлийн хөдлөл
Янз янзын үед илрэх нь сайхан
Хүссэн бүхэн шаналал болж
Хүсээгүй зовлонг надад авчирах нь сайхан
Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн
Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан
Эдэлж эдэлсэн энэ жаргалаасаа болж
Эрлэгт очоогүй байх нь сайхан.
Харин тэр үед би харамсалгүй
Харамж шан адил зовлонгоо дааж чадах нь сайхан.

Wednesday, November 01, 2006

陪你去看流星雨落在这地球上
让你的泪落在我肩膀
要你相信我的爱只肯为你勇敢
你会看见辛福地所在。