Saturday, August 10, 2013

ёооо, үнэн итгэмээргүй ийм юм Монголд бас болсым гэжийштээ...


Batjargal Dalkhjaw:


 

Монгол Улсад болсон цацрагийн эх үүсгвэрийн хамгийн том аваарийг аюулгүй болгосон хүний хувьд би ганцхан юмыг яс махандаа ойлгосон.Энэ бол цацраг идэвхит бодисын хор хөнөөл бол төсөөлшгүй их гэдгийг .Цацраг туяаны өвчин тусчихаад үхэл амьдралын зааг дээр байхад их зүйл боддог юм шүү.Амьсгал чин цөөрөөд,даралт чинь 30\60 болоод цус гэх зүйлгүй болоод ямар бүлэгнэлтгүй болоод шингэн ягаан шингэн хамраас чинь үргэлж гойжоод ирэх цагт нэг зүйл маш ихээр бодогдог юм энэ бол амьд байх.АМЬДРАХ сайхан.Чамд ганцханд чинь нөлөөлөөд зогсохгүй .Үр удамд ч нөлөөлнө.Аав болсон гээд баярлаад явж байхад төрсөн хүүхэд минь цацрагийн хордлогоос болоод 5-хан хоноод нас барахад би харамсаад харамсаад бараагүй.Ийм л учраас цацраг идэвхит хордлого надаад дусаг.Энэ зовлонг бусад нь бүү эдлээсэй.МОНГОЛ орон минь цацраг ,цөмийн аюулаас хол байх болтугай.


 

  • Muuluu Luxic Uuchlaarai Mgld Hezee yamar awar garsiin ta todorhoi heled uguuch
     

  • Turbat Nyamzai 1987 онд Хөтөлд гарсан тэр аваарийг би одоо ч тодхон санадаг. Тэрхүү хүнд үед сайн дураар Эх орныхоо төлөө гээд ажилсан хоёр оффицерын нэг бол миний дарга байсан Batjargal Dalkhjaw байсан юм. Хамгаалалтанд нь мөн л сайн дураар ажилсан цөөхөн цэргийн тоонд би орсон бөгөөд хэдий хол зайтай байсан ч одоо болтол хор уршиг нь арилаагүй байдаг. Цөмийн цацрагийн аюул хол байх болтугай !

 

Batjargal Dalkhjaw 1987 оны 12 дугаар сард Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн 3 дугаар зууханд технологийн горим алдагдсанаас үүссэн үйлдвэрийн ослын улмаас үүсгүүрийн гаднах хамгаалалтын хар тугалган гэр хайлж, цацраг идэвхт үүсгүүр Цезий-137 ил гаран цацрагийн хордолтын аюултай орчин үүссэн хүнд нөхцөлд дэслэгч Д.Батжаргал, Д.Нарантулга агсан нар үйлдвэрийн районд цацрагийн хяналт явуулж, Цезий-137 цацраг идэвхт үүсгүүрийг олох, цацрагийн хордолтын бүс, дозын чадлыг тогтоох үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үүсгүүрийг олж, цацраг идэвхт хордолтын аюулыг таслан зогсоож чадсан боловч өөрсдөө ойролцоогоор 30 рентгений хордолт авсан. Цезий-137 үүсгүүрийн хагас задралын үе 30 жил байдгийг тооцвол дэслэгч Д.Батжаргал, Д.Нарантулга нар тухайн үед шуурхай ажиллаж, үүсгүүрийг аюулгүй болгож чадаагүй бол Хөтөлийн орчин 2050 он хүртэл цацрагийн бохирдолтой хэвээр үлдэх байлаа.
 

5 comments:

ZAYA said...

Аймар юм болсон байна ш дээ.

Эрхэс said...

Hey, blogoo bichseer l bgaa yum uu? Bi neg come back hiih sanaatai. Happy to c u :)

Anonymous said...

Энэ тухай миний өвөө яриж байсан гэхдээ тэр энэ бүхнийг төрөөс нам дархыг хүссэн гэж бсан

Зорилгодоо хүрэгч said...
This comment has been removed by the author.
Arsun said...

Чухал мэдээ. Нам төрөөс нам даржээ.