Wednesday, July 17, 2013

эрдмээр биеэ чимэхээр эдээр биеэ чимьюү...

Дассан газрын даавуу зөөлөөн гэж... эндээ орж ирсэн чинь  зөөлөн ч юм шиг санагдчихлаа байна...

эрдэмд оройгүй...
Эрдэмтэй бол даруу маруу...
Эрхэм баян эрдэм ном этр...
эрдэм ном дээд баян...маян ...

Залхжийноо... энэ эрдэм мэдлэгээс...

Хамгийн  амьдралдаа тохиолдож байсан том залхалтуудаа нэрлэвэл: 
1. тээр жил бодлоос асар ихээр  залхсан түүхтэй.
2. ажил хөдөлмөр эрхлэхээс бас  аймшигтай залхаж байлаа.
3. Одоо эрдэм мэдлэгээс залхав.

4. Ухаантай харагдахаас залхжийн бас.

Ухаантай байхаас уу, ухаантай харагдахаас уу?
Ухаантай байхаас гэж бичихээс айсан бөлгөө, бурхан хилэгнэх байх, бас надад байдаггүй шахуу даруу  зан минь давчидаж байх шиг байна, ухаантай харагдахаас гэсэн нь дээр бололтой.
Яг үнэндээ хариултыг нь бодохоос бас залхжийн.
Даруу зантай байхаас залхах, бурханы хилэгнэлээс айхаасаа  залхах өдөр ирэх л байх даа тэгжугаад... тэр цагийг харин залхууралгүй даллаж хурайлах минь.


1 comment:

Erhtsas said...

Нана-ийн блогын нэр харагдсан дотно сайхан байна шүү. Эрдэмээр ч, эдээр ч аль алиар нь чимэж болохгүй юмуу? :)