Thursday, January 17, 2008

Чи бид 2 энэ дэлхийн хамгийн чухал, хамгийн хариуцлагатай хөөн, бөн бөн,бөн...


Стивен Ковей “өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номдоо тодорхойлсон 7 дадлынхаа эхний 3 дадлыг “Амлалт ав, амласандаа хүр” гэж дараагийн “8 дахь дадал” номдоо хамгийн энгийнээр базаж тодорхойлжээ. Саяхан нэг хүн “би боди-д явна гэж амлалаа, чи зураг зурна гэж амла” гэхээр нь -үгүй би юу ч амлахгүй гэтэл зурна гэж амла гээд сүрхий шахамдуулав. Би ч тас гүрийсээр амлалт авалгүй амжилттай давж гарав. Дараа нь нэг уулзахад “чиний зөв, чамд одоо дахиж юу ч амлахгүй гэдгээ л амлая” гэж хэлнэ гэж бодсон гэвээ... Их л юм бодсон байгаам, тэгж хэлье гэж бодсон гэхийг бодоход... Уг нь би юм амлахгүй гэсэндээ биш, зурна гэж амлаад амлалтдаа хүрэх зориг, тэвчээр, хатуужил, сэтгэлийн тэнхээ, зураг зурах шийдвэр төгс биш байгаадаа л амлахгүй гэж гүрийсэн юм. Харин хөгжим гэвэл болж байна гэж тэр үед бодож байсан боловч яагаад ч юм хэлээгүй юм. Харин хөгжмийн тухайд зүгээр л хүнд юм амлахгүй гэсэндээ амлаагүй байж болох юм. Хүнд юм амлах хэрэггүй гэсэн нэг дэмий итгэл үнэмшилд хүчтэй автсан байсан маань гарцаагүй нөлөөлсөн лдөө. Амлахгүй байна гэдэг айдас, айдсын хэлбэр юм аа даа. “Амлалт гэдэг сайхан сэтгэл, амласандаа хүрнэ гэдэг зориг тэвчээр юм” нэг иймэрхүү утгатай үг нэг номноос олж уншиж байснаа гэнэт санав. Америк хэл дээрх нэг номноос л харж байсан, Ковейн ном байж магадгүй, яг үгчилж санахгүй, утгыг нь муухан санаж байна. Амлалт өгөх дургүй нэг эрхэм хүний итгэл үнэмшлийг Нана маш зөв зүйтэй зүйл хэмээн онцлон тэмдэглэж, чухалчлан санаж явсан үед энэ үг нүдний урдуур жирэлзэн харагдсан тул утга санааг нь гайхан харж, чадан ядан тогтоож авсан минь энэ. Өөрт хэт нөлөө бүхий хүмүүсийн зарим хэрэггүй дэмий, гайтай итгэл үнэмшлүүдээс өөрийгөө цэвэрлэж байсан нь дээр юм. Сайхан сэтгэлтэй, нээлттэй илэн далангүй хүмүүсийн сэтгэл санаа руу ус цацаад, өөрийгөө ч хэрэггүй итгэл үнэмшил, дэмий буруу үзэл бодлоор хүлж баглаж, хязгаарлаад... Хүн нийгэм, олон нийт, дэлхий нийт гээд тун өргөн хүрээнд нөлөөллөө нэг үлдээдэг, гэр бүл, найз нөхөд танилууд гээд өөрийн явцуухан хүрээндээ бас нөлөөллөө үлдээдэг. Тэр нь цааш хэдэн мянган жилээр үеэс үед хүнээс хүнд дамжин амьдарсаар байдаг. Үзэл бодол, итгэл үнэмшил гэдэг үйлдлийн үндэс, зан чанарын язгуур үндэс нь болдог болохоор хүн гэдэг амьтан өөрөө ч төсөөлж мэдэхгүй алсын алсад, ирээдүйд, мөн илүү өргөн хүрээнд бусдад нөлөөлж, бусдыг эвдэн сүйтгэж, эсвэл өсгөн дэвшүүлж байдгаа мэддэггүй болтой. Гайхамшигтай мэргэн ухаантай тэр эрхэмийн амлалтад дургүй, амлахгүй гэж үздэг үзэл бодлоор өвчилсөн би цайлган цагаан, сайхан сэтгэлтэй өөр нэг хүнд амлахгүй гэж хэлсэнээр бас нэг хүнийг хариуцлагаас айдаг, хувиа хичээсэн, эсвэл эр зориггүй, эсвэл хүнд итгэдэггүй, эсвэл сэтгэл зүрхээ бусадтай хуваалцдаггүй / өөр юу, юу ч байдаг юм, амлахгүй байгаа шалтгаанууд олон янз л даа, / хүмүүсийн нэгэн болгох замыг нь засчих шиг л боллоо, тэр хүн цааш хичнээн хүнд халдаахыг тэр ч мэдэхгүй, би ч мэдэхгүй, надад халдаасан нөгөө эрхэм хүн ч мэдэхгүй, цаашид хэдэн үе удамд тэр нь халдварлаж хүмүүсийн оюун санаа, ухамсарыг доройтуулж, ялзруулахыг бид гурав бүү хэл та нар нийлж тооцоолоод ч тааж мэдэхгүй байгааз, иймэрхүү өв үлдээгээд байвал ч хэцүү л байна. Масловын 5 шатлалт хэрэгцээний онол хоцрогдож, хүний хэрэгцээг Ковей
1. Амьдрах
2. Суралцах
3. Хайрлах
4. Өв үлдээх гэж шинээр тодорхойлсон байнлээ.
Гайхамшигтай, өөр хэлэх үг нөү. Өв гэдгийг үр нөлөө гэдэг утгаар нь...Улс орон, глобал хэмжээний нөлөө, өвийг ярихгүй байя л даа, ердөө хажуугийн, хамгийн ойрхоны, эсвэл уулзаад л өнгөрөх, зөрөөд өнгөрөх хэн нэгэнд үлдээх нөлөө, өв хөрөнгө нь бидний төсөөлөгдөхөөргүй геометр прогресс өсөлтөөр өсч, бидний сайн муу, сайхан муухайгийн үр эрин зууныг дамжин өвлөгдөх нь ээ, хариуцлагатай байхгүй бол болохгүй байгааз, би ч, чи ч, хүн нэг бүр хорвоо ертөнцөд чухал хөөн, бөн бөн бөн, үнэн биз,тэхээр?
Амлалт руугаа эргэн ороход, амлахгүй гэснээр хүний итгэж байгаа, илэн далангүй, нээлттэй, цайлган цагаан сэтгэлийг булшилж, дарж, хатааж гундааж, зоригийг мохооож, аймхай хулчгар, амиа хичээсэн зан чанарын үрийг цацсан болтоймаа. Зоригтой, сайхан сэтгэлтэй байж, амлаж суръя, амласандаа хүрч суръя гэж шинэ үеийнхэнд Стивен Ковей уриалжээ. Итгэл үнэмшил хүний зан чанар ургаж цэцэглэх хөрс шороо нь болдог тул хэрэггүй муусайн итгэл үнэмшлүүдээс оюун ухаанаа цэвэрлэж сурах нь чухал ажээ гэж нана нь бодоол суужээннн. Та нарт ч мэдээжийн л зүйл байхлдаа гэж ярианы эрчийг сулрууу-уууууууу—ллллллллллллллллллл...гэснээс энэ дашрамд өөрийнхөө тархи толгой, сэтгэлгээний ард нуугдаж буй зарим нэг зүйлийг ухаж ил гаргадагиймуу, хихи. Бядны зарим блогчдод нэлээд түгээмэл байдаг нэг зүйл “гсн” гэх мэтийн ярианы эрчээ сулруулдаг оруулсан үгсүүд /оруулсан гэвэл зөв үү/ хүний өөртөө итгэлгүй байгааг илэрхийлнэ :D Гэхдээ энэ удаа зүгээр л аальгүйтжээгаен. Яаая, тайлбарлаад наасан, хэхэ, цааш нь үргэлжлүүлэх үү гсн,хихи, тайлбарлах гэдэг үг ойлгуулах, ярих гэсэн утгыг илэрхийлдэггүй, харин өөрийгөө зөвтгөх, хамгаалах, батлах гэсэн утгатай. Эх сурвалж: / Я. Цэвэл биш шүү/ Я. Нана-гийн тайлбар толь
.

19 comments:

amra said...

ziak. chi ch minii zamiig zaschih shig bolloo. ongorsoon, haldvarlachihlaa.
amlahguigiin virus teegch bolchloo hehe. hehe gej erch sulruusan ug mon beez? ya.nanagiin tailbar toli deer yu gejeen? hehe.

Pearle Deppsu said...

за нэг хэлээ хаздаг хүн хасагдаж гэж ойлголоо

Bayasum said...

...Өөрт хэт нөлөө бүхий хүмүүсийн зарим хэрэггүй дэмий, гайтай итгэл үнэмшлүүдээс өөрийгөө цэвэрлэж байсан нь дээр юм..
энэ үг чинь таалагдлаа.
Чи надад нөлөө үзүүлж дээрх үг чинь итгэл үнэмшил төрүүлээд байвал би одоо яахуу..

Anonymous said...

Зоригтой, сайхан сэтгэлтэй байж, амлаж суръя, амласандаа хүрч суръя
Amlaltiin tsaana hariutslaga baidag. Er hunii amidral ter chigeeree hariutlaga yum shig ee. Yadahdaa zalhuurl, archaaguidel buhen ch gesen bas neg turliin hariutslaga yum uu daa.
Zorig gej neeree saihan yum shuu. Yalanguya ene ZORIG deer nemeh ni URAM tomuolbol ZORIG+URAM= URAM ZORIG bolj baigaam, iim yumguigee amidralaa tusuuluud uz dee. zugeer l hii ni garsan guzeee.
URAM ZORIGoor duuren amidral eruuyu. Nanad

ershuu said...

Америк хэл дээрх нэг номноос л харж байсан
genee kkke. ene lav angli hel bish baihaa kkke. za ene ch yaahav.

odoo tegeed amlaj avaad tamlaj zovoogood baih hereg uu ooriigoo?

bebe said...

hi yamar goy blogtoi yum beee wow!!!amjilt

Anonymous said...

amra> mundag: hehe gedeg chin bas erch sulruuljeegaan, gehdee bas ineeh goyo, zarimdaa bol jinhneesee ineejeegaan.



pearle devshuu hair aa bitii gorid,hihi, bi helee hazkyy baij chadkui gesen geel gesn,hihi.


bayasum> chamd noloolooditgelunemshil uzuuleed baigaabol bi odoo yahuu? (oodoos chin asuult tavichaad bayasaj baahan ineesen shuu)

ano> deenk you, ter buhen neeree unen shuu, asar ikh hariutlaga, Uram Zoriggui amidaaraa avsand bgaamshig baih baih daa,neeree.

ershuu> muuhai huuhed (helee gargav,hihi) amalj avaad jargaagaad geech chiodoo,amlalt gedeg bas neg turliin az jargal, erch choloo baij bolno shtee.

bebe> bayarlalaa, chinii blog harinikh hoorhon sanagdlaa. tovchhon,utga, aguulga togs, oilgomjtoi, tun dajgui, tegeed bas sonirholtoi, zurag chin hurtel taalagdav, ikh medremjtei goyo zurag bna.

Nana said...

oo amra> gol yumaa martchij, chi muu huuhed, buruu gazar buruu haldvar avdag gsn,hihi. ingehed yarianiihaa erchiig sulruulahgui baij uneheer chadkuunee, aimeer zurshil bolood addicted bolchij gsn, dahiad l gsn...

Arsun said...

Mongolyn za andgai bui za.

amra said...

oo er hun gehgui shuud huuhed gej erch sulruulj bna shd, hehe. uneheer addicted...

gegeen said...

zooz. tolgoi ch hurehgui bn gesen. aihtar philosofdjee

Anonymous said...

nana egchiin bichleguud taalagddin shuu,, neeree ene hereggui uzel sanaanuudaas yaj uuriiguu tseverleh uu ?
Dasgal ene ter bn uu ??
Amlalt ih ughiin bolov uu ?

Bi ch baliar aimhai nuhur l duu

Anonymous said...

Ya.Nana aain Baabarpedia gedeg shig,
Ya Nana-s unshih yum ih bnaa,
minii bichdeg jijighen toirgoos hamaagui goy urgun dalaitstai, hurteemjtei yum bichjiine xvxv

+ emchilgeee "Bayriin Misheel"

Unknown said...

Амлалт ав, амласандаа хүр яг л надад хэрэгтэй үг наанаагийн блог дээр байсан байна ш дээ. Энэ үгийг хайгаал яваад байсийн байна. Энэ номнуудыг сүүлд олж уншнаа. Нана энэ номоо өгч уншуулбал их баярлана шүү.
Амлалт ав, амласандаа хүр энэ үг л надад дутаад байсийн гэхдээ энэ үгийг бодхоос өмнө 8 дахь дадлыг бодож үзэх л хэрэгтэйн байна тэ ?

Anonymous said...

Chamtai zurchilduud baina aa. Bi bishee. Chi uuruu uurteigee. Zulgen deer geree bariad zugeer neg amidrah san...ain. Getel yaav, odoo amlalt yariaa l...

ZoXoo said...

Nana egch ch uran bichleg, oyun uhaanaaraa busadiig bisheruulj yabaa yum bnaa

Nana said...

arsun> unen ug shar tos, umheed avii gsen.

amra> harin tiim bolchood bgean, gehdee er huniig hehe, ench arai l dendchij, uneheer addicted yanaa gsn,hihi.

gegeen> manaihaar zochilsond bayarlalaa.

tsagaanaa> amlaad, anmalsandaa hurnee geed zutgeed bdgiim shuuu,hehe.

huruu> heregtei ugee olson bol bi ch bas bayarlajiiinnn, nus nulims goojjjiiinnn, harin nomoo oghuu yahyy, hehe, laag unetei genee, hehe

shadar and> zulgen deer geree bariad zugeer neg amidrcheesen chin tsas orood baiarndaa nuugeed irsen, tegeed bi yahuu, odoo butsaj ochood huhoo uvliin huitneer hor tsasan deer gevtjee gejaagaamyy chi namaig, ya ingejeegaan chiodoo.

hosoo> haaguur yavjeegaad garaad irev, geev genet,ner meree oorchilson bnashtee, zurgiig chin haraal shuud zurhend harvaal orj irjeennn, chinii ordog bsan nogoo blogoo ustgaad hayachihsan yum, teel tooroldchih shig bolloo,tein?

Anonymous said...

өө золиг гэж! Тэр нь ч заавал тийм улиралын чанартай юм хэлэн байжээдэг. Гэхдээ хавар ч дөхөж байна даа НаНа ай хөө.

Chandmani said...

Sar shinedee saixan shineleerei. Sanasan bu'xen tani setgegchlen bu'tej olz omog, ed bayalag, amjilt bu'teel, bayar bayasal, erdem nomoor arvin baix boltugai.