Monday, February 11, 2008

ЗҮРХЭНЭЭС УРСАЖ ЗҮРХЭНД ХҮРДЭГ ДУУНУУД

Сонин шүү, дуу гэж... зарим дуунууд янз бүрийн дурсамж сэдрээдэг байжүүлээ, одоо, хэхэ ямар ч дуу сонссон ямар ч дурсамж төрөхөө больсон байлээ, гайхаад байхын, янзүн бүрийн хайрын романгүй амьдраад удахаар ингэчийдмүү. Харин бусдын дурсамж санагдаад, бусдын өмнөөс дурсамж нь сэргэж амилаад, дууг нь хайрладаг болоод ч байх шиг, би хаана байнаа гсн.
Үзэсгэлэнт сайхан биеийг чинь тэврэхээр
Үймрэх сэтгэлийн зовиур нимгэрэх юм... гээд нэг сайхан дууг хичнээн мянга сонсож байсын бүү мэд, энэ үгийг нь анзаарч явсангүй ээ. Тэгсэн нэг хүний яриаг сонссоноос хойш энэ дууг нэг санамсаргүй сонсож таарсын, тэгэхэд энэ үг тархинд өлгөгдөөл ороод иржүү. Манай нэг найзад нэг залуу хэлсэн байлээ: - түүнийг тэврэхээр л сэтгэл санаа нь хачин их амар амгалан болоод л тайвширдаг гэж, инкээл бусдын өмнөөс хөөрхийлж, өхөөрдөөл, энэ дууны энэ мөрийг сонсохоор сэтгэлд нээх гоё энхрий, өхөөрдмөөр, үгээр илэрхийлшгүй нандин мэдрэмж төрөөд байдаг болчхонлэй.
Баясгалангийн дуулдаг “Хос хун” гээл дуу байдаг даа. Надад эхлээд ер таалагддаггүй байсын. Тэгсэн нэг танил маань энэ дууг өөртөө зориулагдсан дуу гэж найзууд нь хэлсэн гэж надад хэлдгийн, гэхдээ тэр залуу энэ үгийг ямар ч хүчгүй хэлсэн байхлдаа, өөрөө дотроо үгүй гэдгийг нь мэдэж байсан нь надад мэдрэгдээ биз, би ерөөсөө үнэмшээгүй, хүний үг их хүчтэй байдаг даа. Тэгсэн саяхан нэг залуу надад энэ дууг бичсэн бүсгүйн агуу хайрын тухай ярьж өгөөд... Түүнээс хойш энэ дууг хайрлаад байдаг болчихсон бас. Дууны үгийг бичсэн бүсгүйг бодохоор сэтгэл уярч, дотно санагдаад л, хайр хүрээд л...
Цахилж яваа гөрөөс киноны дуу үнэн нэг гүчээ авчийнаа: Эрдэнэтунгалагийн дуулж байгааг сонсохоор л хэрвээ би Сэр-Од байсан бол уяраад, хайлаад Эрдэнэтунгалаг дээр гүйгээд очцонлдоо, хаашдаа өнгөрсөн. Дуу гэж, сонин шүү. Сүүлийн үед бараг бүтэн жил Лосолын Болдбаатар гэж сайхан залуугийн аман дээр чихээ наагаастай, үнсүүлээстэй явнам, хэхэ. Үүнийг сонссон нэг найз маань
-Тэр юу нь сайхан залуу байгаен, шал... юм байхчүүлээ гэж авдгийн, би ч мэдээж хайр дурлалаа өмөөрнө биддээ,хэхэ:
-Хаашаамбээ? дандаа залуу боджээхийн, дуу, дуучны асуудал яригджэээнн наана чинь гэж тайвшрууллаа шд,хммм...
Дуу гэснээс хүн хүн илүү сайн ойлгодог нэг урлагийн төрөл жаанр байдаг шиг билээ, манай блогийнхон бол хөгжим, зургийг нэвт шувт ойлгоцгоодог гэж бодогдоод...
Хөгжим дотроо бас олон ёозуу байнаа, тээ?
Дуучны хоолой гэж нэг төрөл жаанр байна гэж авсссс,хэхэ. /ярианы хүч сулраа наассснуу,үгүй биддээ хэхэ?/
Дуучны дуу хоолойноос юу мэдэрдгээ тайлбарлахын тулд зураг мургаар жишээлээд жоохон тайлбар хийчхүү? Зураг байна аа, зураачийн хамаг сэтгэл, зүрх, санаа бодол, зураач өөрөө тэрэн дотроо бүрэн орж зурсан зураг нэг өөр, арилжааны зориулалтаар зурсан болон хуулбар зураг нэг өөр өөр сүр хүчийг агуулсан байдаг даа, тээ? Тэрэн шиг бүх урлаг дотроос Нана нь дуучны зүрх, дотоод сэтгэлийг л ёстой аймээр гүн, хурцаар мэдрээд байдгийн. Хүмс яахуу, Энхзул юу нь сайхан байдийн, хоолой муутай итр гээлайдын, надаа бол тийм биш, дуучдыг ойлгох анхан шатны хичээлийг Энхзул эгээгийн уруул аманд дээр чихээ байнга тавьж нааж, үнсүүлж үнгүүлжээж жоохон төсөөлөлтэй болсон, хоолой ямар хамаатайн, чанга орилогчийг гаолгаруулах гэжаагаа биш, тэгээд ч орилоо хоолойг сонсуул толгой өвдөхийн нэмэршт, дуучдын зүрх, сэтгэл санаа,оюун санаа, ухамсарын өсөлт нь ч хүртэл дуу нэг бүрээсээ мэдэгдээл байдгийн, надаа бол. Сүүлийн үед Сараа эгч ёстой лайтай байгаа, тэр хүний дотор гүн гүнзгий өсөлт, өөрчлөлт гарсаан, тодорхой. Гэхдээ бол Сараа ямар их эрэл хайгуул хийдэг байсныг нь өчдөр нэг нэлээд хэдэн жилийн өмнөх дууг нь санамсаргүй сонсоод олж мэдлээвш, хүний тэр их хөдөлмөр ердөө ганц дуунд нь ч ил байж л байдгийг анзаардаггүй л явж, мэдээж тэр дуу сүүлийн үед дуулсан дуунуудыг нь яаж гйүцхэв, сүүлийн үед үнэн тасарсаан, ЦЦЦЦЦЦЦ...
Сараа, дуу итр гэснээс Мөөгий гээд нэг америк блогчин алс холын Америк эх орноосоо харь хол Монгол улсад ажиллаж амьдарчаагаа эхнэрээ санаад Сараагийн “Чи намайг дурсдаг болуу” гэдэг дууг нь блогтоо ЮүТүБэ-гээс датаж оруулаад доор нь нээх хөөрхөөн, эхнэрээ санаж байгаагаа бичсэнээ, хэхэ /чимээгүйхэн өхөөрдөнгүй инээв/ “чи минь харин намайгаа дурсдаг болов уу” гээл нэг л их мөрөөдөнгүй, догдлонгуй, уярангуй нээг их хөөрхөн санаашрангуй бичсэн байжүүлэй, миний уншсан хамгийн өхөөрдмөөр, уярмаар бичлэг гэхэд болно байх аа, дурсалгүй яахвэ, саналгүй яахав, эхнэр нь түүнийг өөрөөс нь дутахгүй санаж байгаа, энэ дууг сонсохоор тэр “америк” залуугийн бичлэг санагдаал, тэр залуугийн тэр нандин өхөөрдмөөр хөөрхөн хайр сэтгэл бодогдоол... Гэснээс гэнэт бодсон чинь, хэхэ, өөрөө хайр дурлалгүй хүн, ингэж л бусдын хайрыг даган баясажийхаас гсн,хэхэ.
Би эрэгтэй хүмүүсээс гоо сайхныг их бага олж хардаг хөөн. Царай, зүс, бие хаа, дуу хоолой гээл нүдэнд харагдаж, чихэнд сонстох бүх гоо сайхныг эмэгтэйчүүдээс л олж мэдэрдгийм байгаен. Гэхдээ эмэгтэйчүүлд биш, эрчүүлд дурлаад байдгийг бодоход тэдэнд тун нууцлаг, миний мэдэхгүй гоо сайхан байдаг болтой, болтойгоор барахгүй, байгаад байх шиг байгаам гсн. Харин Лосолын Болдбаатар, Говь Алтайн Энхбат гээд нөхдүүдийн дуу хоолой нээрээ сонсож болох эрэгтэй гоо сайхныг мэдрүүлээд байгаа, сүүлийн үед, за Лосолын Болдбаатар ...аааяе, нээрээ юу ч гэмээр юм б дээ, яаааяе... Тэрний, тэд нарын зүрхэн дотор юу байдаг бол гсн.

9 comments:

A.Амарсайхан said...

Americ Moogiigiin avgai xariud ni yu gej baixiim?

artagnan- артаньян said...

NaNa ingehed garchig tavichaad bichdeg uu bichcheed garchig ugchdiimuu?

Arsun said...

Amerik blogchin Moogii shig bichleg tawinaaa, hehe. Tiim genen tsagaan bolj chadahgui baih l daa.

amra said...

moogii neeree mongoldoo ochsiishd, iishee irehgui l bna. ehnertee nyaluurch naaldool zgr, goyo yum oo gej hehe.
bi chamaig ochij argadaj chadquim chin teel skotch boond gej zovlosiim. ternees bi er hun shd...

nana said...

amarsaikhan ahaa> sar shine saikhnyy, hovor hunbe, avgai ni yugsiim buu med,hehe
Bi l harin ehnriinh ni omnoos ni sanajaagaa, sanalgui yahav geel hariultsan,hehe

art> nana ni yu bichih gj bgaagaa ch medehguil bichlegee ehlchdeg hun chin
yaj ehelj garchigaa oghov dee,hehe


arsun> tr neeree hoorhon bgaaz

amra> tegsen gsn medsen gej.hehe, chinii er hun or huuhd eseh tuhai l yaria neh ikh garaadaidag bojee neg tseg tavihaas,hehe

xvv said...

дасах гэж нэг гүчтэй юм бас байнаа. Тэр Банзрагч гээд нэг залуу яг дээр үед аавд байдаг байсан кассэт шиг дуулаад, хоолой энэ тэр нь их адилхан , дуунууд ч гоё их таалагдаад байгаа... Дуу гэж тэгээд, шүлэг, ая, дуучин, хөгжим бүгд нийж байгаад л будаа болгодог байх даа.

3apaa said...

Би аймаар гоё дуулдийшт. Караокед орохоор күмс бүгд уйлкээд гараад гараад явчдийн. Тэгээл инээсэн ч юм уу уйлсан ч юм уу нулимсаа арчаал ороод ирдийшт...

Б.Єсєннэмэх said...

Happy Valentine's Day!

nana said...

xvv>шүлэг, ая, дуучин, хөгжим бүгд нийж байгаад л будаа болгодог байх даа.
gej unen shuu, neeree Banzragch gej neg zaluu bna, Olziimaa mini, minii nutgiin baraa yu, sunjidmaa itr geel avch ogdog, saikhan duulnaa, ter huu jigteihen saikhan duulna, egch naana ni yuaraal suuchidgiin,hehe

Zaraa> harin tegjiilee, gurgaldai hooliot chiniihee karaoken zariig olnii amnaas sonsloo... uyarch hailj durlaj yavsan uyee neg durslaa gej...

uuskuu> happy valentino day