Saturday, November 25, 2006

Монгол улс тунхагласны баяраар "Эх орон бат оршиг" хүндэтгэлийн концерттойн байна. Үзэх гэж 2 билет олж авав. Хамт ажилладаг дэлхийн мисс баймаар ижилгүй хөөрхөн охин
- Пий паа, тийм концерт үзээд байхдаа яахав дээ гэж газар доогуур оруулах шахав.Орчин үеийн биш хачин юм үзэх гэж байгаа нь түүнд хачин санагджугаа. Хэрвээ би ичиж зовж энтэр болсон бол бүгд намайг хачин юм үзэх нь гэж бодоцгоохоор байв. Юу гэж тийм юм байхав дээ, мэдрэлийн систем бат бөхөөрөө гахай, үхрийн шир шиг хүний хувьд ёстой шал тоохгүй шд, баян хүн лаагаа юу , луувангаа юу гэгчээр...
Аймаар итгэлтэйгээр гоё ш д гэж хэлсэн тул бүгд нээрээ гоё сайхан гээч нь тэр байх гэж бодов бололтой, үнэн юм чинь. Тэр охин Монгол улсын ерөнхийлөгч болох хүсэлтэй гэсэн, надад хүсэл нь ч гэсэн хөөрхөн санагддын, хүсэх тэмүүлэх юмтай байна гэдэг бас л нэг утга учир, айн? Ерөнхийлөгч болохоороо хүндэтгэлийн концертуудыг хүссэн ч хүсээгүй үзэх нь дамжиггүй , цагаасаа эрт өөрийгөө чилээгээд яахым, түүний зөвшт.
Гэснээс Нана гуай өнгөрсөн хагас сайнд авга эгчийн охинтой концерт үзэх гэсэн ч тэр хүсээгүй тул шал тоохгүй ганцаар гүйж очоод Мөнхийн залуу миний хайраа гэж дуулдаг Бямбажавын концертыг үзцэн гэжугаа. Тэгээд найз нөхдөөс тас нуугаастай, аягүй бол би Бямбажавт дургүй гээд үзкүй байх байсан, тэрийгээ "саначаад" хэлкүй яасын энэ тэр болно. Бас болоогүй ээ, өдөр нь талбай дээр аврах албаныхны нээлттэй мэдээллийн өдөр болж үлээвэр найрал хөгжмийн бүхэл бүтэн "чуулга" амплааггед тоглож будаа болгожугаатай таарч, талбайд саатаад,ганган хүүхэн хавар намар маруужин болдог гэгчээр өвлийн эхэн сард арьсаа гэрэлтүүлсэн нимгэн тиркоотой явжысан тул арьсныхаа хамгийн гаднах давхаргаасаа эхлээд зайрмагтаж эхэлжийсэн ч гүрийжыгаад амьд хөгжмийг дуустал нь сонсож, хаха, бараг бүжгэнд уригдах шахсан, бас ганцаараа явж таарсан.
Ажлын цагийг хайр найргүй үрдэг ч Зундуйн Доржийн хэлсэнчлэн "Ажилсаг шаавай бүсгүй" тул аль хагас бүтэн сайн голцуу концертыг үнэрлэж шиншээд л хааяа өөрийгөө баясгажийгаам. Рок поп, ип аапынхан бол Баасан ахын төөрдөг өдрөөр тоглуул арай илүү шаанстай гэж үзээд байх шиг байгаам. Оюутан байхад нэг найз охин маань хамт дуурь үзчхээд
- Хүү, хаа ямар гоё сайхан, гоо үзэсгэлэн бэ гээд бөөн юм болж, байнгын "посетитель" нь болёооо гэж хэлэхээр нь нулимсаа дуустал нь инээж билээ.
Дуу хөгжимд нугасгүй бүсгүй Хятадын гадаад бодлого лугаа адил төрөл жанрыг нь ялгаварлан гадуурхахгүй тэгш бодлого баримтлах үүднээс юу л бол юу үзэж харж сонсож баясжаагаам. 26-нд дүүгийн төрсөн өдөр, Эх орны төрсөн өдөр гэх балжинням дашнямууд давхцаж байгаа тул бүүр ч кайфтай үзхийн байгааздэ.

6 comments:

Особу said...

oird yun blog mlog manatai hehe tegsen humuus huurhun yum ih bichjee, egee bol tegeel yanz buriin concert ene ter heseel tustei tal bainaa, mgl ochuul 2ulaa niileed yavbal :)

Nana said...

hahaha,duu hugjim l bol sain duriinhan baisan ch hamaagui, material goldoggui uzdeg gejugaa,tesehee boliod uuruu hugjim bujig SUIS haviar hugjmiin angid orj suudgiimuu, gejuga, minii concertiig irj uzeerei.hehehe.

Anonymous said...

Byambajav bas hentiinh shu

Nana said...

tiim uu, Hentii Dornod zugiin hun bh gej taajiisan, yag Hentiinh gej medeegui bsiin.

Anonymous said...

tiim baihaa.uur bas zunduu hun baigaa.Aruinbaatar bna.Chandmanii nutgiin zaluu.Boldbaatar Chuluunbaatar Chinbolor enter.uur bas baidag baihaa sanahaaraa bichnee

Nana said...

ok,bichihii chin huleegiigaa shuu.