Monday, September 13, 2010

монголд ажил хийх үү

Оюутолгойн 3500 ажлын байр л гэж яриад байгаагаас биш, өнөөдөр бидэнд цахилгаан, сантехник, барилга дээр 14000 бэлэн ажлын байр байна, шаардлага хангах хүн алга байшт гээл сая дөнгөж нтв мэдээгээр нэг эрхэм ярьж байна.

Гэтэл тэр эрхэмийн ярианы дараа нэвтрүүлэгч нь өнөөдөр ийм олон ажлын байр, амьдралаа сайжруулах боломж байхад манай залуучууд гадагшаа явж ажиллаад байх хэрэг байна уу, үгүй юу гээл тектээ үргэлжлүүлэн уншив.


Эдгээр ажлын байранд ирж ажиллах таныг сарын 200,000 төгрөгийн цалин хүлээж байгаа гэсэн шүү.

Миний эргэн тойронд ажил хайж байгаа тийм мэргэжилтэй хүн тийшээ очих гэж байвал - за чи болио, тэгж бие сэтгэл, оюун ухаанаа мөлжүүлж шулуулж, үнэ хөлсгүй боолчлогдож, доромжлуулж байхаар гаргасан хүч энергитээ арай шударга төлбөр төлөөс ирэх ажил хай гэж би хэлнэ.

Ажилгүй байж байсан нь арай зардал багатай, бие эрүүл байна байх.
Тэр цалингаас гуч хоногийн дараа, нэг жилийн дараа хүнд юу үлдэх вэ, эсрэгээрээ гарз хохирол нь их байж таарна.

Ажиллаж ажиллаж сар, жилийн эцэст залуу нас эрч хүчнээсээ хир зэргийг хороож, хариуд нь юу олж авч үлдэх вэ гэээд бодоод үзэхээр хөгшрөлт, эрүүл мэндийн доройтол, цалин бага, амьдрал хүрэлцэхүйн стрессс гээд л бөөн бөөн хохирлоос өөр юу харагдах вэ?

Хүнийг зүгээр л ажлын мал, боол гэж харж байгаа цагт тэр 14000 ажлыг хэн очиж хийх билээ дээ? Гадаадад өгдөг шиг өндөр цалинтай бол тэрэнд тэнцэх чадвартай залуучуудын тоо толгой 14000 ширхэгээс хол даваад гараад ирнэ байх гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Манай байрны хувиараа ломбард ажиллуулдаг нэг хүүхэн:
"Барилга дээр ажиллаж байгаа хужаагууд шиг өдөрт 50000 төгрөг авдаг бол би энэ барилгын дотоод засварын ажлыг хийнэ" гэж ноднин ярьж байсан.
Тэр хүүхэн гадаадад ажиллаж байгаад ирж шинэ байр худалдаж авж орсон.

Би сарын өмнө Эрээн хот явсан юм. Манай купенд нутаг буцаж байгаа нэг хятад явж таарсан. Барилга дээр ажиллаж байсан, өнгөрсөн 5 сард ирээд буцаж байгаа юм билээ.
- Өдөрт хэдийг авдаг байсан, 50000-ыг авдаг гэж сонссон гэж асуухад минь
- Би өдөрт 30,000 авдаг гэж байсан шүү.
Эндээс иймэрхүү цалин өгөх боломж монголд байгаа гэдэг нь харагдаж байгаа юм.

Гэхдээ монгол хүнд 200000 төгрөг өгдөг.

Энэ бол зүгээр л доромжлол, шулан мөлжлөг, дор үзэлт, боолчлол гэхээс өөр юу гэхэв дээ. Ажил хийхгүй байгаад байвал ажил олгогчид мөнгөө нэмдэг юм болуу, эх орон минь хужаагаар дүүрчдэг юм болуу, мэдэх юм алга.
Хятадууд үнэнч, хулгай хийдэггүй, цалингаа аваад архидаад алга болчдоггүй гэж Монголчуудын амыг тагладаг.

Гэхдээ мөнгөгүй хүн л архи уудаг, мөнгөгүй ажилгүй, ядуу хүн л унтдаг, архи уудаг, сэтгэлийн гутралаасаа жаахан ч гэсэн зугатах, мартагнах гэж мөнгөтэй болмогцоо л архи уудаг.

Хэрвээ сард сая төгрөг авдаг бол тэр хүн цалингаа аваад архи уугаад алга болох уу?
Сэтгэл гутрал хэмээх тийм онгорхой орон зай гарахгүй шүү дээ. Хүн мөнгө олоод ирэхээрээ улам л их олохыг боддог, улам их ажил руугаа яардаг.
Архичин баян гэж байдаггүй, баян унтаахай гэж байдаггүй л байхгүй юу.
Үнэнийг хэлэхэд баячууд л өглөө хар үүрээр босч гүйж, харайж спортоор хичээллэдэг шүү дээ.
Монгол барилгачин өдөрт 30000 авдаг бол архи уухгүй байх байсан, илүү гарснаа банкинд хийчхээд бушуухан л ажил руугаа гүйх байсан...
АЖИЛГҮЙ, ЗАЛХУУ, ЧАДВАРГҮЙ гэгдэж байгаа монгол залуучуудаа би өмөөрнө, худлаа байхгүй юу, тэд чинь хүн юм болохоороо илжиг шиг боолчлогдохыг эсэргүүцсэндээ л ажил хийхгүй яваад байгаа хэрэг шүү дээ.

Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг байх аа, хөлсгүй шахам ажил хийхгүй байгаа нь эрх чөлөөгөө эдлэж буй монгол залуусын чөлөөт сонголт биш үү?

19 comments:

Миний блог said...

Тийм шvv

Миний блог said...

Тийм шvv

Bayasum said...

hee, odriin 50000 gedeg chini sariin 1500000 boloh ni baishd, bi lavdag arhi uuhgui, ajlaasaa garch hujaa boldiin biluu..

Arsun said...

Сураг алдарсан бүсгүй гараад ирж, бас ажил хийж яадийн, лай май гэв үү?
Уул нь ч живи как птица гэдэг л дээ.

Light said...

200,000 төгрөгийн цалин хүлээж байна гэж арай ч дээ.үнэгүй ажилчин болох нь бн.

3apaa said...

Сонин хүнтэй таардаг байштээ. Сайн уу.

Artgaa said...

Gue Chi bgamu da

Von voyage said...

Тийм шүү яаг үнэн. Манайхан гадныхан гээд хөлө хугалчих гээд гүйгээд байх юм. Яс юман дээрээ зэлүүд хээр газар аваачаад хаячвал хужаа нь л түрүүлж нүд аних байх да гэж .. Зөвхөн барилга гэлтгүй бүх салбарт л тийм байна ш дэ. Дээд боловсрол эзэмшисэн бол гадаадад юмуу гадаадын компанид ажиллахгүй бол монгол компанид ажилаад мөлжүүлээд л дуусна дө.

Дэндэв said...

Би залуудаа барилга дээр ажиллаад сард зоооо төгрөгөийн цалин авдаг л байлаа.одоогоос 8-9 жилийн өмнө шүү дээ

ershuu said...

"hunii nohoi ideheer ooriin nohoi ideg" biluu? neg zuir ug baidag te?

Anonymous said...

би одоо 22тэй, төрийн байгууллагад цалин багатай ажилладаг. 3 жилийн дараа магистр хамгаалчихаад эндээс явна гэж боддог юм.Ингээд бодохоор чиний зөв л юм даа...

Anonymous said...

jini tumen bumen zuv shd !!! uneer unen sayhan hurtel frenchiin figaro setguul deer manai mongoliin zasgiin gazar hoid solongosiin zasgin gazartai hichneen myangan ajilchidiin geree hiisen tuhai bichissen bsan !!
Getel ter hoid solongsiin ajilchin burd uchnuun myangan dollariin tsalin ugnu tur n neg ajilchinaasaa mongol ulsiin zasgiin gazaraas dood tal n 200& avna gesen bsn !!
tegej hunii hudulmuriin buzar naimaa hiij baihaar eh orniihoo ene saihan shijgensen zaluusiig surgaad hu shig tsali uguud baij chadkuu ii hogiin , hugiin teneg malnuudaar duursen turiig yaah vee?
buu buu med
deeshee tenger hol dooshoo gazar hatuu yana daa yana =(

Anonymous said...

jini tumen bumen zuv shd !!! uneer unen sayhan hurtel frenchiin figaro setguul deer manai mongoliin zasgiin gazar hoid solongosiin zasgin gazartai hichneen myangan ajilchidiin geree hiisen tuhai bichissen bsan !!
Getel ter hoid solongsiin ajilchin burd uchnuun myangan dollariin tsalin ugnu tur n neg ajilchinaasaa mongol ulsiin zasgiin gazaraas dood tal n 200& avna gesen bsn !!
tegej hunii hudulmuriin buzar naimaa hiij baihaar eh orniihoo ene saihan shijgensen zaluusiig surgaad hu shig tsali uguud baij chadkuu ii hogiin , hugiin teneg malnuudaar duursen turiig yaah vee?
buu buu med
deeshee tenger hol dooshoo gazar hatuu yana daa yana =(

Anonymous said...

uurandaa bain bain daraad davhar oruulson yvdold tom sorrry shoo ^^

amra said...

hey nana. yamar ch udaan taarsan guivdee kkk. chinii sanaag demjjiin. hen 200 nogoonii toloo ajillahiig husnem. ternees arhidah n deer kkk

Мишаа said...

200000 togrogoor tegeed yu hiih be neg odor shoydaad l duusah bishuu aimaariin

Aligermaa said...

Ih mungu uguud bval uuhgui gesen asuudal bhgui bolovuu gej bodoj bna. Medeej mongol ajilchidaa bagaar unelej, hyatad ajilchidad iluug uguj bgaa n muu. Gehdee Mongolchuud mungu avaal shuud uudag gedeg n barilgiin bus uur salbaruud deer ch ajiglagdaad bgaa. Manai neg huviaraa business erheldeg naiz uuniig tootsoolj uzjiij ajilchidiihaa tsaling tavidag gesen. Tegehgui bol arhidaad margaash n ajildaa irdeggui gej bsan. Ajil bol mongold bgashde. Uchnuun undur tsalintai ajil zunduu l bna. Gehdee humuus n uursdiiguu ter hemjeend n hurtel beldehgui bgaa n l haramsaltai

Gmail com said...

I have found great ideas for your blog. It's really a source of inspiration. I congratulate you and send my greatest congratulations. It's a real pleasure to read you

Хүн санаа said...

200,000-н цалин аваад амьдаад байхад миний хувьд болохгүй гэхгүй. Харин доорхи шаардлагыг тавина. Үүнд:


- Дугуй талх 120төг
- Автобусны үнэ 50төг
- 2 өрөө байрны үнэ 21 сая
- Бензиний үнэ литр нь 390 төг
- 500мл пиво бааранд 850 төг
- Тэнгист кино үзэхдээ 1400төг
- Сайн чанарын арьсан гутал 40,000төг
- 2003 оны Лексус 470 машин 15,3сая төг байх хэрэгтэй. Тэгээл би 200,000-н цалин авахад надад хангалттай.