Tuesday, January 02, 2007

shine jil, sonin saikhan

Шинэ жилээ санасныг бодуул хөл хөөртэй, нүсэр угтлаа. Талбай тойроол, гэртээ ирээл, 4 өнгөртөл ТВ үзээд, унтаад, өдөр нэг өнгөрөөж босоод, усанд орж, хоол хийж идээд, ном уншаад тэгээд дахиад унтаад сэрээд дахиад ном уншаад, дахиад жоохон ТВ үзээд, дахиад өнөөх ном, (уншиж дууссан) тэгээд дахиад унтаад-өнөөдөр! hehe. Ийм их завгүй байсан хирнээ зөндөөл их юм бодож энэ муу толгойг зүдрээв.
Талбай дээр 500-1000 төгрөгний салютнууд дундуур явж оныг угтах тэр санаа дэндүү эрсдэлтэй санаа байв. Манай дүүгийн чих түлэгдсэн!!! Харин би тэр хямдавтар салютнуудаас зугатааж гүйсээр байгаад л он гаргав. Их зугаатай ч юм шиг, тэнд он гарч байдаг би толгой, нүд чих энтэрээ дараал зугатаагаал гүйжийдэг. Хятадад баяр баяраар л олон хүний нүд чих ажиллагаагүй болж, толгой түрүү нь гэмтдэг тухай урьд нь уншиж байсан болохоор нэг муу юм гэмтэл бэртэлгүй шинэ онтойгоо золгов шив, харин дүү энталаар уншиж байгаагүй болохоор чихээ хуйхлуулсан гэжууга. Ууг нь би хэлмээр л байсийн даанч
1-рт: баяр болж байхад бэлэг дэмбэрэлгүй юм ярих гээд гээд
2-рт: Хүний сэтгэл санааг түгшээж өөр шигээ бэмбэгнэж шинэ жилийг угтах амьтны тоог нэгээр нэмээд яршиг гэж бодоод,
харин 30000-ийн салютууд нь үүнэн тасархай наасан, биднүүс орилоол, гашгираал, хүннүүс хипоопоол, дүүрэг бүр нэг тайз зассан байсанлдаа, манай дүүд нэг электрон тайз нь лаг таалагдах шиг болнолээ, дахин дахин л хөөрхөн тайз засчиж гэж хипоопдож байсан, оюутан байхдаа электрон самбар энтэр хийгээд ч байлуу, яалаа. Ганган хүүхэн хавар намар гэдэг байнга л надтай тохиолдхым, би тэнд чинь дахиал захаасаа зайрмагтсан амьтан явжылээшд. Дараа нь бараг нүд ирмэх зуур талбайн бизнесменүүд гэнэт байхгүй болцон байсан, нөгөө ТҮЦ нтрүүд гялс хоосорч, талбай дүүрэн аймаар их хогонд бүдэрч унах шахаал арай гэж хогноос гарч гэрийн зүг...
Нээрээ бас нэг сонирхолтой зүйл нь гэрийн гаднаас такси барьсан:цан хүүрэг савсуулж, цас мөс болсон машинд суугаал талбай орсон, бив битүү цасанд хучигдсан машин ирж зогсохоор нь төрөлхийн хайнгийн болохоороо гараажгүй машин уу гэж ч санаанд орсонгүй, харин эсрэгээр гаражнаасаа дөнгөж гарч иржайгаа машин юм боловуу гэсэн хайнгадуу бодол толгойд орж ирээд, хахаха... тэгээд дүү хөөс хөлдөөцөн машин байна гэхээр нь л ааан гэж жираф царайлав. Тэгээд өөрийгөө цастай шинэ жил хийсэнд тооццоон.

3 comments:

Док said...

хаха, нээрээ нэг тиймэрхүү юмнууд болсон шүү.
Манай ээж салютны дуунаас цочиж хашгираад, би ээжийн дуунаас цочиж хашгираад...
гсн ;))

Nana said...

би ээжийн дуунаас цочиж хашгираад...
gesen chin jinken eleg hushih shahlaa.

chriss said...

asar ersdeltei yawdal bgaam da. bi bas 2000 on garahad baihaa talbai deer duuteigee salut buudahiig harahaar ochson. daind oroltsoj bgaa yum shig sanagdaj bilee