Wednesday, November 08, 2006

Galsansukh

ГАНЦААРАА АМЬДРАХАД ..
ТОЛЬ ИЧÈХГҮЙ,
ТОГОО ШАНАЛАХГҮЙ …
ХИВСЭНЦЭР ЗҮҮДЛЭХГҮЙ,
ХӨНЖИЛ ХӨЛДӨХГҮЙ …
ШИРЭЭ ЧИХГҮЙ,
ШАЛ ХЭЛГҮЙ …
ЧИ МИНЬ БАЙХГҮЙ,
БИ БУХИМДАХГҮЙ. . .


Хувь заяатайгаа би

Хувь заяатайгаа би ... эвлэрэх дургүй нь сайхан

Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан
Цагийн юм цагтаа гэдэг үг
Цээжнээс минь гардаггүй нь сайхан
Зовлон болоод ганцаардал гэдэг үг
Зөвхөн надад хамаатай байх нь сайхан
Ярихын аргагүй сэтгэлийн хөдлөл
Янз янзын үед илрэх нь сайхан
Хүссэн бүхэн шаналал болж
Хүсээгүй зовлонг надад авчирах нь сайхан
Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн
Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан
Эдэлж эдэлсэн энэ жаргалаасаа болж
Эрлэгт очоогүй байх нь сайхан.
Харин тэр үед би харамсалгүй
Харамж шан адил зовлонгоо дааж чадах нь сайхан.

No comments: