Tuesday, November 21, 2006

Оюуны хоосролд дарлуулдаг байшт

Оюун ухаан зарчих ажил байхгүй болоод ирэхээр үүгээр түүгээр тэнэх далимдаа аар саархан бичкээн ажлуудыг хямсгардуухан шударсан болоо л, блог бол ажлын завсарлагаагаар биш, блогдох завсар зуур ажлаа хийдэг болсон байхийм, энэнд мэдээж бүсгүй буруугүй, ачааллаа хуваарилж чадкүй байгаа бусдын буруу, би өөрөө энхийн цагаан…
Болоогдож, хүн харын бичсэн юмыг уншиж савж унаал, элэг хөшөөснийх нь хариуд төлбөрийн нэхэмжлэхийг нь явуулах шахаал…
Өсөн нэмэгдэх хурдаар өөрчлөгдөн буй нийгэмдээ зохицуулж ертөнцийг үзэх үзлээ гэнэт асар хурдтайгаар өөрчилж бүх юмыг зоосны нүхээр харж, нэхэж болох өр төлбөр болон ашиг унагаж болох бүх л зүйлийг оюун ухаандаа РС лугаа адил калькуляааатрдж, мэргэшсэн төсөвчин, ня-бо нараас дутахгүй зах зээлд үнэ хүрэх тооцоо хийж, хайр дурлалыг нь байг гэхэд хаан эзнийг худалдаад авчихаар овоо хөрөнгө зоорьтой болж авна аа гээл суужийна. Хийх ажилгүй нөхдөд дургүйцэх сэтгэл төрж, өөрөө бол хөнгөн хялбар , амар ажлыг нь хайж , харин бялуу хуваахад бол хамгийн томд нь шунаж, нэрэлхэх юмгүй дайрчийх ч шиг...
Хажуугийн нөхөдтэй хоёр нэг үг солих зуур хошин шогийн мэдрэмжгүй энтэр гэж уур дүрсхийчих гээл .
Хийх ажилгүй хиймэл суртахуунт хүний ёсоор юунд ч хамаагүй сатаарч, хэнтэй ч хамаагүй хэг ёг хийгээл, хажуугаар өнгөрсөн нохой бүрийг муухай харж, хуцсан болгон руу чулуу авч шиджийнэ.
Оюуны хоосролд орсон кюмсүүдийн манлайд шалгарч компаний хөрөнгөөр бичил эрдэм сурах томилолт авч Улаанбаатар зочид буудлын ойролцоо очихоор тахсинд суулаа. Тахсийны жолооч дунд эргэм насны этгээд Улаанбаатарыг мэдкүй гэхээр нь уур дүрсхийв. "Цээжин дэх түймрийн утааг хамраараа бүү гарга" гэж Билгүүн номч Бямбын Ринчин хэлсэнийг санаад шүдээ зуун добрый царайлж Багшийн дээдийн баруун тал гэж хамаг сайхнаараа хэлсэн чинь бас мэдкүй.
Ямар мэдлэг муутай нөхөр вэ?
Хүний хэлэх хийх 2 ямар таарах албатай ч биш, зөрүүд зан хөдөлж, хачин хачин юм ярьж, хэрхэх реакцийг нь хармаар санагдав.
Өөрийгөө өдөр шөнөгүй л буудал хэсэж амьдардаг гэж мяалав.
Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Цэрэгт явж үзээгүй тул
Эх орондоо хэлж үзээгүй үгээ
Хэнд ч хамаагүй хэлж
Дутуугаа гүйцээх гэхдээ л
Чиний төлөө үхий гэж надад хэлсэн нөхдүүд

Хайрлаач намайг хайрлаач гэж

Харц илгээснийх нь хариу
Хань ижил чинь болий гээл
Хойгуур урдуур гүйлдээд байсан нь
талаар болж, горьдлого тасрахад

Хар сайхан үсийг чинь цайгаад ирэхийн цагт

Хаалгаа онгойлгож байгаад дуудсан ч
Харж үзкүй шүү, ай хөөрхөн Сүнжидмаа минь

гэж шантаажилж байхдаа зөрүүд мөрүүдөөр маань дуудаад байл уу гүйч билүү, дурлал сохор, дурласан хүн хүн сохор байдгийм гэсэн, хараатай байсан байна, тэд миний ийм зөрүүдийг харж чадсаныг бодоход лав жинхэнээсээ дурлаагүй байсан байж таарна. Тахсийнаас буухад сайхан бүсгүй ядаж нүүрээ харуулаач гэжийнэ, тоост орчлонгийн харгуйд тоож ч сонсолгүй, эвий муу замын ханиа эргэж ч харалгүй одов оо.
Улаанбаатар зочид буудал хаа байдгийг мэддэг би ч саяны нөхрийг бодуул овоо мэдлэг сайтайн.
Компаани хөрөнгө оруулалт хийхдээ байгууллага хоорондын харш ширшийг үзмэрч удган нараас асуугаагүй нь тодорхой, сургагч тал захын сонингоос олоод уншчмаар фоормл зүйлүүдээр залхаав.
Шинэ жил дөхөж ганцхан палаажтай бүсгүйчүүд нөгөөдөхдөө багтахгүй сандарч байгаа тул хоол идэхгүй гэснээр би ч олны жишгийг дагахаар болж хоол ч үгүй, урам ч үгүй, сурсан эрдэм ч үгүй, бүтээсэн зүйлгүй, оюуны хоосролд дарлуулсан нэг өдөр өнгөрөв.

1 comment:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.