Thursday, November 23, 2006

Сонин уншлага хийлээ, хэхэхэ.

Амьдарч байгаа нийгэмдээ арай идэвхтэй хандаад үзий гэж өглөө ирэнгүүт сонин гарчиглав.”Хувь заяагаа сонгох нь”-ий зохиогч өвөөгийн дурсамжийг Элбэгдорж бичсэн байхыг нь гальт дуустал нь шудрахдаа гол санаа оноог нь шүүрдэж авч ч үлдсэнгүй, дам холбогдолтой ганц нэг өгүүлбэртээ өнгөрсөн цаг үеийнхнийг шүүж буруутгаад яах гэсийн болдоо гэсхийгээд, ерөнхийдөө өөрийгөө албадан, уншиж үзэх дасгал хийчих шиг боллоо. Баабар хажууд нь Муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй гээл бичсэн байхаар нь хүнийг газар доогуур ортол нь бичлэг ярилцлага, мэдээнийхээ хэрэгслүүр болгон ашигладаг нөхдийг уншаад ч яах билээ гэсэн шигээ ихэмсэг зангаар тоож шагайлгүй өнгөрөөд давхичав. Өдөр тутмын олон сониноос оюуны хоосрол руу түлхэхээс өөр унших юм олдохгүй нь хачин.
Булган аймгийн хөгжлийн тухай бодуул нэг нүдээ олссн зүйл бичсэн болтой, гэхдээ уншаагүй, гарчгийг нь харсаан. Өнгөрсөн жилийн өдийд нэг удаа очиж үзсийм, нэг жижигхээн сумын төв шиг санагдсан.Тэнд мартагдсан омгийнхон амьдарч байгаа юм шиг сэтгэгдэл төржийсан, гэхдээ одоо ямар нүдээрээ харахаа би таашгүй... Малайд Монгол эмэгтэйг хороосон хэргийн талаар эмэгтэй л нэртэйг бодоход эмэгтэй л байлгүй, нэг сурвалжлагч бодол дүгнэлтээ бичиж,гальт харагдсан үг үсэгнээс нь муусайн охид хүүхнүүдийг будаа болгосон байхаар нь айгаад бас уншсангүй, сурвалжлагчид ч бас юун буруу байхав, сонин уншлагаас хамгийн цочоож айлгасан зүйл нь энэ нийтлэл дээрх зураг, зургийг нь хараад дотор жинхэнэээсээ аймаар их муухай оргиж, байдалд орох дөхөв. Бадраа агсаны аав 2 ачдаа байр гуйж хөлөө хүрэх бүх газраар гүйж байгаа тухай мэдээ... хүүгийнхээ үхлээр бизнес хийгээгүй байлгүй дээ гэж бодов...
Оюуны хоосрол гэдгээс гадна оюуны залхуурал гэж айхтар зүйл байдаг болтой, уншсан юмгүй бүх хуудсыг нь эргүүлж дууссаны дараа хэрэгт дурлан сэтгэл хувирч Баабарын бичлэг рүү шагайв. Цоо шинэ боодол даавуугаар хог шороо арчаад дуусгасан айл хожим нь өөдлөөгүй гэнэ лээ гэсэн эмээгийнх нь яриа санамжтай зүйл байхийм. Ээж маань багаас л тиймэрхүү жишээ, домог яриж хүн болгох гээл үсээ цайлгаж ирж дээ хөөрхий гэж уясав. Бодох тусам аав ээж маань жинхэнэ сонгодог ээж аав, соён гэгээрүүлэгч хүмүүс юм даа гэсэн бодлоор сонин уншлага өндөрлөв. Сонин уншсанаас орж гардаг хэдэн блогийг бичлэг нэмэгдээгүй байсан ч цээжилтлээ уншиж цаг хугацааг хайнга үрсээн шиг хуучин янзаар амьдрий гэсэн дүгнэлтэд хүрэв, хэхэхэ.

6 comments:

Chandmani said...

Nana sain uu? yagaad xumuusyn commentuudyg ustgaad bgaad bi oilgoxgui bgaa. Xun yu ch gej bichij bolno gexdee bitgii ustgaarai l gej guix gesen um. Uchir ni ted bas neg um xelj bgaa. Chamd buruu zo'ruu or muuxai bsan ch gesen "tevcheer zaagaad" ustgaxgui bval tedend "erx choloog"-g edluulj bgaa neg ilrel gej bodoj baina. Chinii bichsen zuilduud taalagddag. Bicheed bgaarai.

Nana said...

tnx, bi sain oilgohgui, shopping enter sanal bolgoson enter site-uudiig sanal bolgoson automat bulk mail shig comment yum baih gej bodood deliit hiichiin,uram ugsund thanks.

Chandmani said...
This comment has been removed by a blog administrator.
Nana said...

yun hayag ve, ene commentiig ustga gesen ug uu, msngert orohgui bgaam uu?

Chandmani said...

emuugeer msrth
ordoo tegeed ene postyg delete xiidee

Nana said...

ok